Сэтгэлээрээ хамт байгаа ...
2017-06-10

Хилийн чанадад 100 мянга хол давсан иргэд маань сурч хөдөлмөрчлөж цагаачилж буй. Гэвч 7209 иргэн өөрийн ерөнхийлөгчийн төлөө  саналаа өгөхөөр бүртгүүлжээ.  Бусад нь хаачив. 

 

 

АНУ д 20-д мянга, Солонгост 35 мянга,Чех 8000 Япон Герман Орос зэрэгт тус бүр 4000-8000 залуус байдаг. Гэтэл 7000 гаран хүн л бүртгэгджээ. Эд маань яагаад санал хураалтад ийм бага оролцоотой болчихов. Бүгд хууль бус болж харалсан уу, Иргэншлээ сольчихсон уу ? гэж санаа зовинох болов. Магадгүй өнгөрсөн сонгуулиудад хилийн чанаддах иргэдийнхээ саналыг ахиухан авч, өрмийг хамах гэж намууд сүрхий санаа тавьж мөнгө хөрөнгө хаядаг байсан нь энэ сонгуулиар илт суларсан харагдана. Хөгжилтэй оронд амьдарч, хүч хөлсөө шавхаж буй иргэд улс орных нь байгаа байдалтай, урашгүй хөгжихөөргүй харагдаж байгаа нь тодорхой. Эх орноо гэж тэмүүлж ирээд утаа бөглөрөө хоёроосоо залхаад буцаад зугаттдаг гэрээний гэх залуус бүгд шахуу Солонгостоо буцаж дараагийн алхамд харлана гэцгээж байхыг сонслоо.  Тэд эх оронд нь ажлын байр байхгүйн зовлонгоос илүүтэй шудрага ёс алдагдаж, баян ядуугийн ялгаа хэт болж байгаад илүүтэй харамсдаг. Бас хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын ямарч хамгаалалтгүй орчинд ажиллаж арай ч гэмээр бага цалин авдагийг хамгийн их мэдрэмтгий хардаг. Энэ бүх шүүмжлэлтэй байдлыг харьд байх залуус эрх баригчдад намуудад хаяглахаас ээж аав элгэн саднаа арчаагүй байна гэж хэлэхгүй. Энэ нь яг энэ цаг үед  гадааддах иргэдээ сонгуульд хамруулахад төрийнхөн сул хандсаны цаад шатгаан ч  байж магадгүй.

 

 

Сонгуулийн зохион байгуулагчид хэдэн хүн яаж саналаа өгөхийг зарлаад байгаа ч яагаад 100 мянга гаран иргэний 10 хүрэхгүй хувь нь эрхээ эдлэж бусад нь гээгдэж байгаад ямар нэг тайлбар өгөөгүй. Бүгд энэ өдрүүдэд ажиллаж байна гэж арай хэлэхгүй.

 Цахим хэт хөгжиж гэрийнхээ хоолны үнэрийг файсээр чатлаад  авчих шахуу байхад хэдхэн Монгол элгэнийхээ саналыг онлайн явуулаад авчих шийдлийг олоогүй гэхэд манай төр  арай л сулбагар санагдаж бухимдлаа. Харьд байгаа иргэний эрхээ эдэлж сонгуульд саналаа өгөх энэ боломж хуульчлагдсан зам нь бас тийм ч дардан байгаагүй харагддаг. Гадаадад суугаа иргэдийг саналыг авах шийд гаргахын төлөө оройлж явсан олон залуус сонгуулиас сонгуульд зөв ажилласаар одоо том албан тушаал байр суурьтай болсон харагддаг. Харин гадааддах сонгогчдынх нь тоо, идэвх буцаад навс унаад байхад бүгд таг суух юм. Эцсийн дүндээ саналаа өгөх эрхээсээ хойш суугаад байна уу, иргэд идэвхгүй байна уу, санал өгөх ажиллагаа нь төвөгтэй байна уу гэдгийг багцалж дүгнэн бид тааж дүвчигнээд дэмий биз. Харин сонгууль зохион байгуулагчид энэ 7000 соногч бүртгүүлж сулхан санал хураалт явуулсанаа судалгаатай суурьтай тайлбар хийх байх гэж найдья.  Дараагийн сонгуульд иргэдийнхээ эрхийг эдлүүлэх тал дээр эргэлт гаргаж ажиллах болсоныг Тав дах Ерөнхийлөгчийг тодруулах санал өгөх энэ өдөр хилийн чанадаас дахин гомдолтойгоор сануулмаар.

 

Гадаад улсад байгаа иргэд маань тухайн улсынхаа элчин сайдын яам  салбар комиссын тогтоосон санал авах байранд хоёр өдөрт багтан  очиж тухайн улсын орон нутгийн цагаар 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд  саналаа өгч эхлэх товыг эх орноос нь өгсөөр байна. Харин С.Ганбаатар нэр дэвшигчийн ил захидлаас өөрөөр бусад нэр дэвшигчдийн гадааддах иргэд сонгогчдоо хандсан нүдэнд тодрох бодит үйл ажиллагаа уриалга илгээмж төдийлөн харагдсангүй.

 

С.Ганбаатарын хувьд гадаад улсад ажиллаж явахдаа галуу тахиа идэж тансаглахаасаа илүүтэй хатуу хүтүүг үзэж, хар борыг хийнгээ суралцаж эгэл бор явсан хүний хувьд гадаадах Монголчууддаа мэдрэг хандсанд талархах байна.

 

Төгсгөлд түүний ил захидлаас таалагдсан өгүүлбэрийг шигтгээ болгон үлдээлээ.  

....Эх орондоо эзэн суусан хүнд эрхэмлэх нандин зүйлс гэж байх учиртай. Энэ бол ам ажлын болоод үг ба үйлдлийн нэгдэл юм. Хэлсэн бол хийх ёстой. Хуурдаг байж таарахгүй. Худал хэлж бүр ч болохгүй. За гэвэл ёогүй байцгаая гэж би уриалдаг. Уриалаад зогсохгүй шууд гардан хэрэгжүүлэх гэж зүтгэдэг.... Энэ эрхэм ариун үйлсэд “юм үзэж, нүд тайлсан” та нарын минь, гадаадад суугаа нийт монголчуудын маань үүрэг, хариуцлага онцгой шүү. Сонголтоо зөв хийгээрэй гэж би уриалж байна. Та нартайгаа би зүрх, сэтгэлээрээ хамт байгаа... гэжээ

 

 

П.БАЯР

 

Shuud.mn
Сонин хачин
uzmerch:
GANBAATAR ASUUDALGUI GARNAAA HAR HAIRTSAG NI ASUDALGUI UHER NUDENG GARGAAD IRNEEE KKK YAMAAR CH YUMDEE UNENDEE ARD BID TURD ITGEH YAMAR CH ARGAGUI BOLLOOO OCHIRBATAAS EHLEED ELBEGDORJ HURTELH BUH ULS RURCHDUD HALUUN BAYR HURGEH HEREGTEI! !! TANARIIN MINI UIGAGUI HUDULMURIIN UR DUND EH ORON DAMPUURLAA! !! GAIGUI EE MUU HUURNUUD UHSEN HOINO CHINI YASIIG CHIN HIL DAVUULJ HAYNA DA
2017-06-11
uzmerch:
GANBAATAR ASUUDALGUI GARNAAA HAR HAIRTSAG NI ASUDALGUI UHER NUDENG GARGAAD IRNEEE KKK YAMAAR CH YUMDEE UNENDEE ARD BID TURD ITGEH YAMAR CH ARGAGUI BOLLOOO OCHIRBATAAS EHLEED ELBEGDORJ HURTELH BUH ULS RURCHDUD HALUUN BAYR HURGEH HEREGTEI! !! TANARIIN MINI UIGAGUI HUDULMURIIN UR DUND EH ORON DAMPUURLAA! !! GAIGUI EE MUU HUURNUUD UHSEN HOINO CHINI YASIIG CHIN HIL DAVUULJ HAYNA DA
2017-06-11
irgen:
songuuld orolzoh arga alga, gadnii tom hot , tosgon bolgond elchin, konsuliin gazar baihgui,,,bas elchingyyd mail, neteer ymarch medee , holboo baridaggui,,,,ajlaahiij medehgui hymyys elchind yavdag bolohoor,,,,,,hogjiltei ornuudiin gadaadad amdardag irged ni zahim shuudangaar l songuulia ogdog , manai elchingyyd tend ni baigaa mongolchuud byrtgeltei baihad hezeech holboo baridaggui shdee,,,,
2017-06-11
zochin:
260000 - 300000 mongol gadaadad baidag yumaa. Too medehgui setguulchee.
2017-06-11
Canadaas:
Mongolchuud olnooroo baidag Vancouver, Calgary aas manai elchin bg Ottawa hurtel barag 5000 km. Hen sanal ugnu geed tiichee yavah ve de
2017-06-10
Irgen:
Ganbaayariigaa demjij 27 jil ylcaa yryydyylcan man .an ..nd dahin hyyrtahgui baigaarai gej helii fdee...
2017-06-10