Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээн АН-ын хүсэлтээр хойшиллоо
2017-06-10

Монголын телевизүүдийн холбооноос зохион байгуулж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээн АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын хүсэлтээр энэ сарын 17-ны 20.00 цаг хүртэл хойшиллоо. Мэтгэлцээнийг өнөөдөр зохион байгуулж 20.00 цагт 14 телевизээр орон даяар шууд дамжуулан хүргэх байсан ч ийм шалтгаанаар хойшилжээ. Тодруулбал, өнөөдөр 12.00 цагт АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай хэвлэлийн бага хурал зарлаж, Х.Баттулгыг мэтгэлцээнд оролцох боломжгүйг албан ёсоор илэрхийлсэнтэй холбогдуулан телевизүүдийн холбоо энэ талаар олон нийтэд мэдээлэл өглөө. АН-ын нарийн бичиг хэвлэлийн хурлынхаа үеэр “Телевизүүдийн холбоо мэтгэлцээнийхээ урилгыг долоо хоногийн өмнө бидэнд ирүүлсэн бол оролцох боломжтой байсан. Харамсалтай нь өчигдөр /энэ сарын 9/ урилга ирүүлсэн учир нэр дэвшигч оролцох боломжгүй” гэж тайлбарласанд Телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал А.Энхзул “Мэтгэлцээнд оролцуулах албан ёсны урилгыг зургаадугаар сарын 8-нд АН-д хүргүүлсэн. Зургаадугаар сарын 9-нд 20.00 цагт мэтгэлцээнийг эхлүүлнэ. Дэмжигчдээ 19.00 цагт ирүүлэх ёстой бөгөөд тэдэнд дүрмийг танилцуулна” гэсэн агуулгатай албан бичгийг хүргүүлсэн байна. 



Сурталчилгааны хугацаа бага учир нэр дэвшигчдийн сурталчилгаанд хувь нэмэр оруулж, орон даяар мэтгэлцээн зохион байгуулахаар шийдвэрлэсэн талаар TV9 телевизийн гүйцэтгэх захирал Т.Баасансүрэн ярилаа. 



Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс асуух асуулт, санал хүсэлтийг 1950, фэйсбүүк, твитерээр дамжуулан энэ сарын 17-ны 17.00 цаг хүртэл хүлээн авах юм байна. Өнөөдрийн байдлаар 12368 хандалт ирүүлжээ. 

Ю.Сүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бизнесээ хийхдээ бас хэрхэн ямар аргаар өдий зэрэгт хүрсэн нь бас л сонин шд.
2017-06-11
Зочин:
YAMARCH BIZNESIIN UIL AJILLAGAA KHIIGEEGUY MURTLUU KHAGARTLAAA BAYAJISAN m , ENKHBOLD DURAK NUUTSAASAA MONGOLCHUUDTAYGAA KHUWAALTSAACH ,
2017-06-11
Zochin:
Ene baidlaaraa Jenko metgeltseend orohgui bha. Shudraga, il tod ursulduj chadahgui.
2017-06-11
Зочин:
Элдвээр түмэнд нэр нь танигдсан энэ 2 хөрөнгөтөн яав ч эх орон, эгэл ардын төлөө юм хийхгүй байх аа!! Яая даа, байз! 3 дахь хүнийг нь сонговол яах бод? Одоо е бүх юманд сүжиг буурчээ..Үр хүүхэд, хойч үе маань аятай тохитой амьдралтай золгоосой..
2017-06-11
Зочин:
Мэдээ мэдээллээр М.Энхболдыг төрөөс төрсөн тэрбумтан, эгэл жирийн ардад олдохгүй байгаа 0,7 га газар түүнв бол 58000 га гаар газрын наймаа хийж баяжсан!! гээд л байх юм..
2017-06-11
Зочин:
Женког их юм хийсэн гээл бдаг. Тэр харин ч эсрэгээрээ улсын хамаг үйлдвэр барилгыг хямд залилж аваад өөрийгөө болгох гэж мөнгөний төлөө наймаа хийсэн хүн. Шунал нь барагдахгүй, ард түмний мөнгөөр баяжиж яваа хүн. Энхболд төр улсдаа зүтгэсэн хийсэн гавьяаг нь тоочоод барахгүй. Олон улсад ч энэ хүнийг л танина, энэ хүнийг л дэмжиж сайнаар бичиж бн. ЭНХБОЛД ЯЛНА. ЖЕНКО мэтгэлцээнд орж чадөхгүй тэр мэдлэг боловсрол дутуу, харин заль наймаандаа гаргуун
2017-06-11
бхбх:
Энхболд дарга бол биднийг өдий зэрэгт хүргэсэн хүн. Бид худлаа ярьдаг, ямар хүний мөсгүй, мөнгө албан тушаалын төлөө ээжийгээ ч зарахад бэлэн. Бид үнэнийг ухаарах ухааны нүх битүүрсэн. 1 жилийн өмнө бидэнд мөн муухай хуурсандаа одоо нүүр улайхгүй худлаа ярьж байгааг дэмжээд магтаад гүйгээд байгаа хэвлэл мэдээлэл бол ард түмний эсрэг гэмт хэрэг хийж байгаа шүү. Хэдэн халтар төгрөг аваад худлаа магтан дуулж тэнэг ард түмнийг бүүр тэнэг болгохоо зогсооо
2017-06-11
Зочин:
Halz metgeltseeniig heden udaa hiih ve ard tumen harsaar
2017-06-11
Зочин:
Бгх ТВ-ээр МАН шиг сайн улс төрийн хүчин алга Энхболд шиг сайн дарга алга Баттулга шиг муу хүн алга гээд л гараад байхийн байна ш дэ тэгээд өдий болтол ард түмний чинь амьдрал яагаад сайжрахгүй нэг хэсэг нь хагартлаа баяжаад гадаадад офшорт хүртэл мөнгөө гаргаад байга юмб нэг хэсэг нь модоо бариад хоё идэхгүй хоосон хонохгүй өрнөөс өрний хооронд яваа юмб ядаж амлалт эсрэг
2017-06-11
zochun:
buun byalduuch nar. iim garuud mongold mini ix bolsnoos uls oron xugjixgvi bgaa yum
2017-06-11
Хэрэггуй:
Женко хэрэггуй, Бух сайт TV ииг МАН ыхан худалдаад авсан,,, Женкогийн талаар Дандаа муу юм гаргаад Энхболд шиг Сайн Байхгуй байгааа биздэээ,, Суртачилгаа хэрэггуй,, Тэр Еронхий сайд Хотын Мэр Гээд Дандаа Дарга байхдаа хогжуулэхгуй яасан юм,,
2017-06-10