Өнөөдөр эрчим хүчний салбарын нээлттэй өдөрлөгтэй
2017-06-12

Гэрэл зургийг MPA.mn

 

“Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр Сүхбаатарын талбайд болно. Өдөрлөгт тус салбарын харъяа 30 орчим үйлдвэр, компани оролцох юм.

 

Энэ үеэр Эрчим хүчний салбарт хэрэгжиж буй төслүүд болон цахилгаан халаагуур тоног төхөөрөмжийг танилцуулж, Эрчим хүчний үнэ тариф, Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагаа, Цахилгаан, дулааны техникийн нөхцөл, Эрчим хүчний барилга угсралтын тусгай зөвшөөрөл, Эрчим хүчний салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх зэрэг үйлчилгээг иргэд, олон нийтэд үзүүлэх аж.

 

Иргэд цахилгаан, дулааны эрчим хүчний хангамжтай холбоотой санал, хүсэлтээ гаргаж, өөрт хэрэгцээтэй мэдээллээ авах боломжтой юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин