Гадаад дахь сонгогчдын ирц 60 гаруй хувьтай байна
2017-06-12

Гадаад улсад ажиллаж,  сурч, амьдарч байгаа монголчууд  зургадугаар сарын 10, 11-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцон саналаа өгсөн.  Харин газар зүйн байршил, цагийн зөрүүгээс шалтгаалж АНУ-ын Сан-Франциско хотод амьдарч байгаа монголчуудын хувьд саналыг Улаанбаатар хотын цагаар өнөөдөр 13.00 цагт авч дуусна.

 

Энэ  талаар маргааш ГХЯ-наас  мэдээлэл хийх аж.  Гадаад дахь монголчуудын сонгуульдаа оролцсон  байдал урьдчилсан дүнгээр 60 гаруй хувийн ирцтэй байгаа гэнэ.

 

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахаар Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улсад 45 салбар комисс ажилласан бөгөөд 7209 иргэн саналаа өгөхөөр бүртгэгдсэн билээ.  

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин