Макроны тэргүүлдэг нам үнэмлэхүй ялалт байгуулжээ
2017-06-12

Франц улсад энэ амралтын өдөр парламентын сонгууль зохион байгуулагдлаа. Уг сонгуулийн урьдчилсан байдлаар Ерөнхийлөгч Эммануэл Макрон тэргүүлдэг Үндэсний хөдөлгөөн нам үнэмлэхүй ялалт байгуулж буй тухай тус улсын Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлэв.

 

 

Тус нам парламентын 577 суудлын 445 ялалт байгуулж, олонх боллоо.

 

Макрон “Итгэл хүлээлгэсэн ард түмнийхээ итгэлийг алдахгүй. Би болон намын нөхөд минь бүх хүчээ улсдаа зориулах болно” гэж хэлжээ.

 

Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн  Марин Ле Пенийн тэргүүлдэг  “Үндэсний фронт” нам нийт 13.2 хувийн санал авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин