Халуун, хуурай салхитай байна
2017-06-13

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:  Өнөөдөр ихэнх нутгаар халуун  хуурай салхитай байна.

 

2017 оны 06 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

 Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газраар нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын саваар 21-26 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. 29-31 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин