Хөлбөмбөгийн ДАШТ Хятадад болох уу
2017-06-13

 

Манай гаригийн хамгийн нэр хүндтэй спортын уралдаан тэмцээнүүдийг жагсаавал Хөлбөмбөгийн ДАШТ эргэлзээгүй тэргүүлнэ. Ийм ч учраас тус тэмцээнийг хүлээн авах, зохион байгуулах, оролцох нь Дэлхийн аль ч орны хувьд нэр төрийн хэрэг. Тэгвэл Хятад улс ДАШТ-ийг зохион байгуулах зорилгоо биелүүлэх алхам хийж эхэллээ. Үүний нэг баталгааг саяхан Хятадын Гадаад хэргийн сайд дэлгэжээ. Лу Кангийн мэдээлснээр Хятад улсад 2030 эсвэл 2034 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг хүлээн авах боломжтой гэсэн байна. Энэхүү яриа энэ долоо хоногт болох нэгэн уулзалтаас ихээхэн хамааралтай.

 

Энэ лхагва гарагт ОУХБХ-ны ерөнхийлөгч Жианни Инфантино Хятад улсад айлчлал хийх бөгөөд энэ айлчлалынхаа үеэр Хятадын төрийн тэргүүн Си Жинпинтэй уулзаж ярицах аж. Энэ уулзалтын ярианы сэдэвт ДАШТ-ийг хүлээн авах тухай яриа багтсан гэнэ.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин