Машины хулгайчийн хэргийг шүүхэд шилжүүллээ
2017-06-13

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Ц-д холбогдох эрүүгийн 201626030835 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. 

 

Яллагдагч Ц- нь 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэг, Говьсүмбэр аймгаас нийт 29 удаагийн давтан үйлдлээр автомашин хулгайлан, 56 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулжээ. 

Shuud.mn
Сонин хачин