Грект газар хөдөлж, нэг хүн амиа алджээ
2017-06-13

Грекийн Лесбос аралд өчигдөр орон нутгийн цагаар 3.28 цагийн орчимд 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.  Уг гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар 30 орчим насны нэг эмэгтэй амиа алдсан байна. Ослын газар ажиллаж буй аврагчид эмэгтэйн цогцсыг барилгын нуранги дороос олжээ.

 

 

Мөн арван хүн бэртэж, эмнэлэгийн тусламж авчээ. Аврах алба “Гурван хүн сураггүй болсон. Сураггүй болсон иргэдийн эрэн хайх ажиллагаа үргэлжиж байна” гэв.

 

Лесбос арлын захирагч Спурос Галинос “Үнэхээр харамсалтай зүйл боллоо. Газар хөдлөлтийн үеэр олон барилга нурсан” гэж мэдэгдсэн байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин