Белла Хадид найз залуутай болжээ
2017-06-13

Америкийн супермодель Белла Хадид найз залуутай болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Тэрбээр мэргэжил нэгт Австралийн модель Жордан Барретт гэгчтэй болзох болсон байна.

 

 

Белла шинэхэн хайртайгаа Нью Йорк хот дахь гэртээ цагийг өнгөрүүлж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна.

 

Тэд сэтгүүлчдийг харсаныхаа үнсэлцэж, тэвэрлэж, харилцаагаа илчилсэн аж. Хос өнгөрсөн сард Францын Канн хотноо зохион байгуулагдсан Каннын кино наадмын үеэр танилцаж, удалгүй болзох болсон байна.

 

Хэвлэлээр хосын талаарх мэдээлэл тарж эхэлсэний дараахан Белла инстаграмдаа Жордантай хамтдаа авахуулсан зургаа нийтэлсэн аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин