Кара Делевинь гар дээрээ заан шивүүлжээ
2017-06-13

“Үхлийн салаа” кинонд тоглож чадварлаг жүжигчин гэдгээ олон улсад таниулсан, загвар өмсөгч Кара Делевинь шинэхэн уран бүтээлийнхээ төлөө үсээ хүртэл хусч, өөрчлөлт хийгээд буй юм.

 

 

Тэгвэл Кара шинэхэн шивээстээ болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Тэрбээр гартаа заан шивүүлсэн байна.

 

Кара өчигдөр Лондон хотын “The Orangery”-д зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр шинэхэн шивээсээ хэвлэлийнхэнд харуулсан аж. Тэрбээр “Би зүгээр л шивүүлэхийг хүссэн” гэж хэлжээ.

 

 

Кара өнгөрсөн сард нэг хуруу дээрээ арслан шивүүлсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин