Ээж аавтайгаа яваа хүүхдүүдийг хараад атаархдаг
Энэ дөрвөн хүү өнөө өглөө хүнсний нэгдүгээр дэлгүүрийн урд унтаж байхад нь бид таарсан юм.Энэ хүүхдүүд очих газаргүй тэнмэл хүүхдүүд ажээ.Тэдний нэг болох О.Мандах хүүтэй хэдэн хором ярилцлаа.Мандах хүү одоо 12-н настай,нийслэлийн 55-р сургуульд 3-р анги хүртлээ сурсан хэдий ч алдаг оног сурсаар эцэгстээ сургуулиаaсаа гараад 6-н настайгаасаа эхлэн энэ хэцүү амьдарлаар амьдарчээ. Тэрээр анх ээж охин дүүгийн хамт шар хаданд амьдардаг байсан боловч 5-н настай байхад нь хоёр настай дүү охинтойгоо 4-н замын тэнд ээж нь үлдээгээд явхад нь дүү нь төөрөж алга болсон гэнэ.Дүү охин нь тэрнээс хойш өндөөрийг хүртэл олдоогүй ажээ.Дүүгээ алга болсноос хойш гэртээ амьдрах боломжгүй болоод гэрээсээ явсан гэлээ. Тэрээр хэлэхдээ:Анх гэрээгээ яваад очих газаргүй зөндөө их юм үзсэн гээд санаа алдлаа,одоо би гуйлга гуйгаад олсон мөнгөөрөө хонох газар хоол авч иддэг .
-Хонох газар гэхээр мөнгөөр хонуулдаг газар байдаг хэрэг үү?
-Аан энэ хавид рс-тоглоомын газар байдаг юмаа тэнд 2500 төгрөгөөр хондог мөнгө олдоогүй үедээ орц бас гадаа олдсон газраа л хондог.
-Миний дүү тэгээд одоо гэртээ харьж болдоггүй юмуу?
-Үгүй ээ гэртээ очсон манайх нүүцэн байна лээ одоо хаана байгааг хь мэдэхгүй болхоор уул нь гэртээ харьмаар байна ээжийгээ хамгийн их дүүгээ санаж байна.
-Аав нь хаана байдаг юм бэ?
-Би анх төрөхдөө л аавгүй байсан би аавын тухай юу ч мэдэхгүй аавтай хүүхэдүүдийг харахаар аавтай ч болоосой гэж хааяа боддог.
-Хүүхэд асран хамгаалаж байрлуулдаг газар байдаг ш дээ очиж үзсэн үү?
-Би 2006онд Хүүхдийн асран хүмүүжүүлэх төвд байсан, тэнд аймар зоддог бас хүмүүсийн өгсөн юмыг том хүүхэдүүд булаагаад авчдаг ер нь хэцүү байдаг. Сайхан байдаг бол юу гэж оргож ингэж амьдрах вэ дэ.
-Одоо чи юу хүсэж мөрөөдөж байна,цаашдаа яах вэ?
-Мэдэхгүй дуулаахан ор хөнжилд унтах юмсан л гэж хүсэж байна бас аавтай байсан бол аавдаа эрхлэж үзмээр байна. Ер нь ээж аавтайгаа яваа хүүхдүүдийг хагаад атаархадаг юм.Гэдээ одоо хамгийн чухал нь өвөл болж байна дулаан хувцастай л болмоор байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ