Ландтай залуус түймэр унтраахад тусалжээ

Mongolian Land Criuser авто клубын залуус нэгдэж, Богд ууланд гарсан түймрийг унтраахад Онцгой байдлын алба хаагчдад туслалцаа үзүүлжээ.
Түймрийг унтраахаар гал унтраагчид 20 литрийн канесртаар гар аргаар ус зөөвөрлөж байсан аж. Харин “/landcruiserownersmongolia/ клубын залуус Чингисийн хүрээ амралтын газар байрлах ус зөөх цэг буюу штабаас 2 км-ийн зайд байрлах галын голомт руу туулах чадвар сайтай автомашинаар усыг зөөж, түймэр унтраахад тусалжээ.
Нийт үймэр унтрахаад ашиглах 2.3 тонн усыг галын голомтод нь хүргэж өгч, 100 гаруй литр уух ус ундаа болон хоол хүнсний ажиллаж буй гурван бүлэг аврагчид хүргэж өгсөн байна.
Тус клубын залуус өмнөх онд мөн Онцгой байдлын алба хаагчдад туслалцаа үзүүлж, цасан шуурганаар Төв аймгийн Зуун мод сум, Айдсын даваа, Биокомбинат чиглэлд машинтайгаа цасанд боогдсон иргэдийг осгож, амь насаа алдах аюулаас аварч байсан.
Мөн тун саяхан хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийн дүүд туслах хандивын аянд нэгдэж 2.1 сая төгрөг хандивласан юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ