Лондонгийн барилгад гарсан галын улмаас 30 хүн бэртжээ
2017-06-14

Их Британийн нийслэл Лондон хотын төвд байрлах 27 давхар “Grenfell Tower” барилгад орон нутгийн цагаар 00.54 цагийн орчимд гэнэт гал гарсан юм.

 

 

Галыг унтраахаар 200 гаруй гал сөнөөгч ажиллаж буй бөгөөд цагдаагийнхан барилгын ойр орчимд хөл хорио тогтоожээ.

 

Аврах алба шуурхай ажиллаж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн юм.

 

Тэгвэл уг гал түймрийн улмаас 30 хүн бэртсэн байна. тэднийг ойролцоох эмнэлэгүүдэд хүргэж, шаардлагатай эмчилгээ хийж эхэлсэн гэнэ. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин