Криштиану Роналду хоригдож болзошгүй
2017-06-14

 

Дэлхийн хамгийн үнэтэй тамирчин Криштиану Роналду татвараас зайлсхийсэн хэрэгт нэр холбогдоод байгаа билээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 93 сая долларын орлого олсноороо ЛэБрон Жэймс, Лионнэл Мэсси нарыг ардаа оруулсан.

 

Гэхдээ сүүлийн үед түүний замналыг харлуулж болохуйц нэг зүйл болсон нь татвараас зайлсхийсэн гэх хэрэгт нэр холбогдсон асуудал болоод байна. 4 удаагийн Баллон Д’ор буюу дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналт эрхэм 16.5 сая долларын татвар төлөхөөс бултсан хэргээр Испаний шүүх дээр үе үе дуудагдах болжээ. Өмнө нь түүнтэй адил төстэй хэрэгт Мэсси, Нэймар, Самуэл Это гэсэн тоглогчид нэр холбогдож байсан билээ.

 

Эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар 2011 онд 1.39 сая евро, 2012 онд 1.66 сая евро, 2013 онд 3.2 сая евро, 2014 онд 8.4 сая еврогийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэнэ. Энэ нь 2010 оноос эхлэлтэй түүний нэр, зураг зэргийг ашигласнаас орж ирдэг брэнд эзэмшигч, зохиогчийн эрхтэй холбогдолтой орлогын татвар бололтой.

 

Испанийн хуулиар бол 120.000 евро буюу түүнээс дээш дүнтэй татварыг төлөхөөс санаатайгаар бултсан тохиолдолд 1-5 жилийн хорих ял шийтгэдэг юм байна. Харин аваргуудын лигийн шигшээ тоглолтын өмнө Роналду “ Энэ бүхэн эерэгээр шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Санаа зовоод байх зүйл алга” гэж байсан билээ.

 

Алдарт “Панамын баримтууд” гэх оффшор данс, татвараас зугтаасан баримтуудыг дэлгэдэг байгууллага сүүлийн жилүүдэд алдарт хөлбөмбөгчдийн данс руу орж эхэлсэн нь энэ мэтээр дэлхийн одуудыг сандраагаад байна.

 

Б. Энх- Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин
Alaina:
Getting Back Lost, Hacked or Stolen Cryptos Hello everyone it's Lady Alaina, Did you get scammed? or lost your BTC to fake online investment and in need of a hacker? RECOVERY MASTERS are the right person to contact. (Recoverymasters@email.cz) They offer practically every hack, spy, cracking, recovery, bugging services and so much more. At first I wasn’t too sure they would be able to help. I paid for just the software needed for the job. and after 3 hours the result came as a surprise to my mailbox. I was very impressed. whatspp: +1(551) 202-23-35 )
2023-03-07