Тэд эдийн засгаа хэрхэн сэргээх вэ
2017-06-15

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нар тус тус нэр дэвшин өрсөлдөж байгаа билээ. Гурван нэр дэвшигчид эдүгээ  сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлж, ард иргэдэд мөрийн хөтөлбөртөө сурталчилж явна. Тэд эдийн засгийг сэргээх талаар ямар ажил хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан бэ?

 

Баялаг бүтээгч дундаж давхрагыг өргөжүүлнэ

 

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд Монгол төр-Монгол гэр” гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлээд байгаа. Түүний мөрийн хөтөлбөр дэх бүлэг, заалтууд ч тооно, хана унь, багана, үүд гэсэн таван хэсгээс бүрджээ. Мөрийн хөтөлбөрийнх нь багана хэсэг эдийн засгийн талаар авах арга хэмжээгээ тусгасан байна.


 
“Тогтвортой, өсөлттэй эдийн засаг бол ул гэрийн тулгуур” гэдгийг нэр дэвшигч энэ бүлэгтээ онцолжээ. Бүтээлч, өрсөлдөх чадвартай, баялаг бүтээгч нийгмийн дундаж давхрагыг өргөжүүлэх бодлогыг баримтлахаа нэр дэвшигч мөрийн хөтөлбөртөө дурдсан байна. Ингэхдээ эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг ойрын хугацаанд эрс сайжруулах тогтвортой бодлого Засгийн газар, УИХ-тай хамтран хэрэгжүүлэх аж. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллах, аж үйлдвэрийн парк байгуулах асуудлыг ажил хэрэг болгох, дотоод нөөц бололцоондоо тулгуурласан эдийн засгийг бий болгохыг зорьжээ.


 
Ингэхдээ эдийн засгийн уул уурхайн салбараас хэт хамаарлыг бууруулах чиглэлээр хөдөө аж ахуй, аялал жуучлал, үйлдвэрлэл, эрчим хүчний салбарыг дэмжих бодлогыг ажил болгохыг Засгийн газраас шаардах аж. Атрын аяны хүрсэн түвшинг ахиулах, малын гаралтай түүхий эдийн үнийг тогтвожуулах, ЖДҮ-ийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, гадаад дотоодын хөрөнгө санхүүг Монгол улсаар дамжих үйлчилгээг бодлогоор дэмжихээ мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Эдүгээ төрийн өмчит үйлдвэрийн газрууд алдагдал ихтэй ажиллаж байгаа. Үүнд төрийн өмчийг өр үйлдвэрлэдэггүй болгох, хөрөнгийн зах зээлд шинэ бодлого нэвтрүүлж шинэчлэх, Монгол брэндийг олон улсад нэвтрүүлэх зэргээр эдийн засгийг сэргээх хөгжүүлэх бодлого баримтлах ажээ.


 
Аж үйлдвэрийг хөгжүүлнэ
 
АН-аас нэр дэвшигч Х.Баттулга “Хүчирхэг Монгол Улсыг цогцлоох эх оронч Ерөнхийлөгч байхаа мөрийн хөтөлбөртөө онцолсон байна.


Эдийн засгийнхаа бүтцийг шинэчлэн олон тулгууртай болгох бодлого хэрэгжүүлж, инновацид суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй болгон, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд тэргүүн зэргийн ач холбогдол өгч ажиллах бодлого баримтлах юм байна. Ингэхдээ  2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр УИХ-ын 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийг дэмжин ажиллах аж.

 

Эдийн засгийн бүтцийг шинэчлэн олон тулгууртай болгох замаар өрсөлдөх чадварыг сайжруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амжиргааны чанарыг сайжруулахын тулд Монгол Улсын төрөөс нэн тэргүүнд анхаарах ёстой чухал чиглэл бол аж үйлдвэржилт хэмээн үзжээ.  Тиймээс аж үйлдвэрийн хөгжилд ээлтэй банк санхүү, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлогыг дэмжих юм байна.

 

Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхдээ үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцүүлэн улс төр, бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхлын зөрчилдөөний талбар болгохоос сэргийлж, баялгийг хууль бусаар өмчлөх аливаа үйлдэл эс үйлдэхүйтэй тууштай тэмцэж, эрх зүйн орчин бүрдүүлэхийг зорьжээ.  Цаашдаа эдийн засаг дахь “Хүрэн эдийн засаг”-ийн хувийн жинг тогтвортой бууруулж, байгальд ээлтэй, экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, нөхөн сэргээлт хийх бүрэн боломжтой, ил тод, хариуцлагатай уул уурхайг дэмжихийг зорьжээ.

 

Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн чадавхитай ажиллах хүчний нөөцийг баялаг бүтээх үйлсэд татан оролцуулах, баялаг бүтээгчдэд учирч буй төрийн дарамт, хяналт шалгалт болон татвар, зээлийн хүндрэл, авлига хүнд суртлыг арилгахад чиглэсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарах юм байна.

 

Хоёр хөршийг холбосон эдийн засгийн бүс (коридор)-ийг хөгжүүлэх, ре-экспортыг өргөжүүлэх, эдийн засгийн чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гуравдагч хөрштэй хийх худалдааны хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжихээ мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Тэр дундаа төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогоор баталсан дотоодын төмөр замын нэгдсэн сүлжээг байгуулж, хоёр хөршийн болон дэлхийн зах зээл рүү чиглэсэн төмөр замын чиглэлүүдийг барьж байгуулах бодлогыг дэмжиж ажиллах гэнэ.

 

 

Сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах, эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар эрчим хүчний дотоодын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд нийлүүлэх бодлогыг дэмжих, Санхүүгийн болон хөрөнгө оруулалтын зах зээлийн үйл ажиллагааг эдийн засгийг тэлэх бодлогод уялдуулан зохион байгуулах эрх зүйн орчныг сайжруулах талаар нэр дэвшигч мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

 


Оффшорт байрлуулсан ам.долларыг Монголдоо буцаан авчрах ёстой


МАХН-наас нэр дэвшигч С.Ганбаатар “Их аяныг эхлэхүй” мөрийн хөтөлбөртөө 9 хүсэл 9 зорилтыг дэвшүүлсэн байна.

 

“Ажилгүйдэл, ядуурал Монголд маань газар авсны улмаас баян хоосны ялгарал тэнгэр газар шиг зааглагджээ. Олигархиуд язартлаа баяжиж, оффшорчид Монголын баялгийг харх шиг мэрж байна. Дундаж давхарга өсөн нэмэгдэх бус харин шавхран ширгэж байна. Энэ бүхэн нь шударга ёсыг ноцтойгоор алдагдуулж байна” гэдгийг тэрбээр мөрийн хөтөлбөртөө онцолжээ.

 

Тиймээс гадаадын оффшор дансанд байрлуулсан олон тэрбум ам.долларыг Монголд буцаан авчрах ёстой гэсэн зарчим баримталжээ.

 

 

Хөдөө аж ахуйн салбарыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, хот суурин газрыг үндэсний үйлдвэрлэлийн цогцолборууд болгон хөгжүүлэх,  ажилгүйдлийг арилгаж, ард түмнээрээ нэгэн санаагаар зүтгэж, төрийг түмэнд үйлчилдэг болгох, Монголын нийгэм дэх чинээлэг дундаж давхаргын тоо хэмжээг нэмэгдүүлэхээ нэр дэвшигч мөрийн хөтөлбөртөө тусгажээ. 

 

Ийнхүү гурван нэр дэвшигч иргэдийн амжиргааг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар баримтлах бодлогоо тус тусын мөрийн хөтөлбөртөө ийн тусгажээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ednie murin hutulburig sain unsh,hen ju heleed bga en todorhoi jum bish uu.enhboldin huwd dandaa belen bolson belen jumni tuluu amidar ch irsen ter en odoo hurtel heweeree bur songuuld ner dewshij baihdaa hurtel shu,gadni hurungu oruulalt yag ymar salbart heregtei gedeg en en ner dewshigchid ymar ch hamaaralgui jum bishuu hezeed jumaa todorhoi zuil yariddaggui,,,,,, Battulgin huwd nuguu l buteen baiguulalt tumur zamaa yarisaar, yagaad we.ter yag uunigee hiej baij sanaa en amarah hun jum dag ugin tamirchin hun deerees en ehelsen buhnee hiej buteej duusgaj baij sanaa en amardag ter ch utgaaraaa ner dewsej bga gej itgej bna ganbaatarin huwd ardah ur dagwarig en sain tungaaj bodohguigeer jum yarui nairigin shinjtei bolgoj ard tumend oilguulahig hecheeddeg yag l ter heweree eh oron chin dur esegdeg deerees nam bulegig dagaj ashig honjoo haig ch manai hamgin hurdan edin zasagin hundelees garah zam tumur zam nen yalanguya tawan tolgoi gashuun sukhaitin zam jum,man bolon enhbold yagaad en gan
2017-06-15
зочин:
ардчилсан нам хэзээ ч монгол улсын эдийн засгийг сэргээж байсан түүх байхгүй. Тэд Монгол улсын эдийн засгийг самарч л чадна.
2017-06-15
Zochin:
Enhbold guaig songoson deer baih Battulgiig songood hvchiig tentswerjvvvlne gej yrij bn ene ene bol nuguu l ungursun jilvvdiin zurchilduuniig awchrakh ym shig Battulgiig bi hvndelj ywdag ch odoo niiteer ni neg songood vzwel yasiinbe gej bodoj bn Ardchilsan nam ard tvmenteigee hynaltaa sain tawibal boloh ym shig Deerees ni erunhiilugchiin hajuud Ard hynaltiin zuwliuliig baiguulaad ajluulbal boloh baih yagaad gewel erunhiilugch horig tawij boldog bolohoor
2017-06-15
зочин:
Боловсролгүй попчидыг сонгосон улс орнууд иргэний дайнаар төгсдөгийг бүгд мэдэж байгаа шүү дээ, Үр хүүхдүүддээ амар тайван амьдруулах найдвартай ирээдүй бол М.Энхболд мөн шүү, Өнгөрсөн 4 жил улс орныг самарсан Х.Баттулга одоо үргэлжлүүлээд самарна шүү дээ, ард түмэн ойлгож байгаа байх аа
2017-06-15
Егөөдөл:
Монголчууд эзэндээ дургүй байдаг нь үнэн бололтой. Энхболдыг хужаа энэ тэр гээд ноолоод байсан Баттулга чинь өөрөө Лим овогт хужаа эзэнтэй юм гэх шив. Муу золиг тэгээд л хужаа хужаа гээд байсан юм байна л даа.
2017-06-15