Лондонгийн барилгад гарсан гал 12 хүний аминд хүрчээ
2017-06-15

Их Британийн нийслэл Лондон хотын төвд байрлах 27 давхар “Grenfell Tower” барилгад өчигдөр орон нутгийн цагаар 00.54 цагийн орчимд гэнэт гал гарсан юм. Барилгад гарсан гал бүрэн унтарсан бөгөөд албаныхан галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

 

 

Тэгвэл уг гэнэтийн ослын улмаас 12 хүн харамсалтайгаар амиа алджээ. Амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

 

Гал гарах үед барилга дотор олон хүн байсан бөгөөд аврагчид 65 хүнийг аварч, эмнэлэгт хүргэжээ.

 

Ерөнхий сайд Тереза Мэй “Галын шалтгааныг тогтоох хэрэгтэй. Ямар ч хүн хариуцлагаас зугтааж чадахгүй” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин