Улаанбаатар
“Говь” ХХК орчмын замын хөдөлгөөнийг хязгаарлажээ
2017-6-15

Гэрэл зургийг MPA.mn

 

Хан-Уул дүүргийн 3 хороонд байрлах “Говь” хувьцаат компанийн үйлдвэрт гал гарсан талаар өмнө нь мэдээлсэн.

 

Галын тархалт их, барилга байгууламжийн талбай том, дээвэр нь шилэн хөвөн, хар цаас, мод гэсэн шатамхай материалаар хийгдсэн тул галын тархалт эрчимтэй явагдаж, галыг бүрэн унтраахад хүндрэлтэй байсныг албаныхан хэлж байна.  

 

Гал сөнөөгчид 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 20:50 цагаас хойш галыг таазнаас доош тархаахгүй,  үндсэн барилга руу оруулалгүй, бүрэн унтраахаар одоог хүртэл тасралтгүй ажилласаар байгаа аж.

 

Галын голомтод усны нөөцийг хангалттай хүргэх зорилгоор Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, Хот тохижилт, үйлчилгээний газрын ус тээвэрлэх нийт 12 автомашинаар болон Улаанбаатар төмөр замын сүлжээг ашиглан 68 тоннын багтаамжтай ёомкс вагонтой усыг галын голомтод ойртуулан зөөвөрлөж ажиллаж байна.

 

Говь ХХК-ийн орчмын замын хөдөлгөөнийг хязгаарлаж, Төмөр замын Цагдаагийн хэлтсээс обьектыг хамгаалалтад авчээ. Мөн галын улмаас хүн бэртэж гэмтээгүй гэх мэдээллийг албаныхан өгч байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
ИРГЭН:
ГОВЬ ХК ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГАА ӨГӨХГҮЙ НОВШРООД БАЙСАН ЮМ, 1991 БАЙХ БИДНИЙ БҮХ АХ ДҮҮС ҮР ХҮҮХДҮҮД АЧ ЗЭЭ НАР ЭДНИЙ ХУВЬЦААГ АВСАН БА 26 ЖИЛ БОЛОХОД МЯНГА ХОЁР ЗУУН Л ТӨГРӨГ АВСАН, ДАХИЖ МӨНГӨ АВААГҮЙ, АРГАА БАРААД НОДНИН МАНАЙХ БҮХ ХУВЬЦААГАА ЗАРСАН ЧИНЬ 2 ХҮНД ЗУУН ХОРИН ХЭДЭН МЯНГАН ТӨГРӨГ ОНОГДСОН, ЁСТОЙ ХӨГЖИЛТЭЙ, БИДНИЙ ХУВЬЦААГ ИНГЭЖ Л ҮНЭГҮЙДҮҮЛЖ ӨӨРСДӨӨ АШИГ ОЛЖ ХӨЛЖИЖ БАЙГАА ЮМ, ШУНАЛ ИХЭДВЭЛ ШУЛАМ ГЭДЭГ ҮГ БАС ЗАРИМ ҮЕД ОРТОЙ БОЛОЛТОЙ
2017-06-15