Мэрия Кэри экс нөхрөө магтав
2017-06-15

Дуучин Мэрия Кэри “ET” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр экс нөхөр, хөтлөгч Ник Канноны талаар ярьсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр экс нөхөрийнхөө талаар “Тэр бол сайн залуу” гэж хэлжээ. “Түүнийг үзэн яддаг уу?” хэмээн хөтлөгч асуухад “Түүнийг үзэн ядах шалтгаан байхгүй. Учир нь Ник миний хүүхдүүдийн эцэг” гэж хариулсан байна.

 

Тэд 2008 онд хуримаа хийж, 2014 онд салж буйгаа зарласан юм. Хос Мороккон, Монрое гэх охин, хүүтэй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин