Гашуун сухайтын хилийн боомтыг өргөтгөнө
2017-06-15

Өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хилийн боомтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан юм. Зөвлөлийн даргаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн ажилладаг юм.

 

Хилийн боомтын үндэсний зөвлөлийн анхны хуралдааныг Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ий хурлын танхимд зургаадугаар сарын 10-ны өдөр хийлээ. Анхны хуралдаанаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуун сухайтын хилийн боомтыг өргөтгөх, боомтын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, Хилийн хяналтын байгууллагын ажлын уялдаа холбоог хангах, хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах замаар боомтоор нэвтрэх экспортын уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх зэрэг шийдэлд хүрэв. Нүүрсний уурхайгаас Гашуунсухайтын хилийн боомт хүртэл одоо ашиглаж байгаа зам хэт ачаалалтай байгаа учраас засварын ажлыг яаралтай дуусгах, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахаар боллоо.

 

Мөн хилийн боомтод мөрдөх нийтлэг журмыг хэлэлцэн баталсан юм. Хилийн хяналтын байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудлын тухайд санал солилцлоо. Хуралд Хилийн боомтын үндэсний зөвлөлийн гишүүд, “Эрдэнэс Таван толгой” ХК, “Эрдэнэс Монгол” ХК, “Энержи Ресурс” ХК, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК, “Хөгжлийн хөтөч” төслийн нэгж болон бусад тээврийн компаниуд, орон нутгийн удирдлагууд оролцлоо.

Эх сурвалж: Zasag.mn

Shuud.mn
Сонин хачин
Форгоноор Нуурс зоовоо:
Чойжооо УАЗ 469 , Фургон монголоос дуурэгэхээ больдоо,,, Фургоноор нуурс зооно Гэж Тэнэгтээрэй дээ.... Шаардлага Хангахгуй бензин их ирдэг орос Фургон Эмнэлэгт Шахахаа болиочэээ... Чанартай солонгос Япон Тэрэг байсан шуу дээ
2017-06-15
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-06-15