Лондонгийн барилгад гарсан галын улмаас 17 хүн амиа алдлаа
2017-06-16

Их Британийн нийслэл Лондон хотын төвд байрлах 27 давхар “Grenfell Tower” барилгад энэ сарын 14-нд орон нутгийн цагаар 00.54 цагийн орчимд гэнэт гал гарсан юм. Барилгад гарсан гал бүрэн унтарсан бөгөөд албаныхан галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

 

 

Тэгвэл галын улмаас амиа алдагсдын тоо 17 болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Ерөнхий сайд Тереза Мэй өчигдөр ослын газар очиж, биечлэн танилцсан байна. Тэрбээр “Grenfell Tower” барилга ямар шалтгааны улмаас шатсан нь олны анхаарлыг татаж байна. Тиймээс албаныхан ажиллаж, хэргийн үнэнийг олох хэрэгтэй” гэж хэлжээ.

 

Хэвлэлийнхэн “Сэтгэл санаа болон эд материалын хохирол амссан оршин суугчдын яах вэ? хэмээн Ерөнхий сайдаас асуухад тэрбээр “Энэ талаар ярилцаж байна” гэж хариулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин