Кардашианы охин дөрвөн нас хүрлээ
2017-06-16

Америкийн уран бүтээлч, реппер Кейни Уэст болон реалити шоуны од Ким Кардашиан нарын том охин Норт Уэст өчигдөр дөрвөн нас хүрсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Хос охиныхоо төрсөн өдрийг Нью Йорк хотноо тэмдэглэсэн байна. Төрсөн өдрийн арга хэмжээнд Кардашианы гэр бүлийнхэн оролцжээ.

 

Кардашиан бялууныхаа өмнө сууж буй охиныхоо зургийг инстаграмдаа байршуулаад “Чамдаа маш их хайртай шүү. Төрсөн өдрийн мэнд хүргэе” гэж бичсэн аж.

 

Кейни Кардашиан нар 2014 оны долоодугаар сард Италид хуримаа хийсэн билээ. Хос Нортоос гадна Сэйнт гэх хүүтэй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин