Кристиан Пүлишик шигшээ багт багтахгүй
2017-06-16

 

АНУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Брюс Арэнагийн  Конкасаф тэмцээнд бүрдүүлэх багт Боруссиа Дортмунд багийн залуу од Кристиан Пүлисик багтахгүй. 18 настай залуугийн талаар “Хэлж мэдэхгүй юм даа. Европт тоголж байсан залуус маш урт улирлыг дөнгөж сая дуусгалаа шүү дээ. Одоо дээр нь ДАШТ-ий тоглолтууд биднийг хүлээж байгаа. Тэгэхээр тоглогчдод амралт хэрэгтэй.” гэж багийн ахлах дасгалжуулагч Арэна мэдэгдлээ.

 

Мөн түүнээс “бүрдүүлж болох хамгийн шилдэг шигшээгийн тамирчдыг дуудахад хэд нь ирэх боломжтой вэ? гэж асуусан сэтгүүлчийн асуултанд “ Бараг л шилдгүүд маань ихэнхи нь өнжих байх. Маш цөөхөн нь л ирнэ. Омар Гонзалез, Мэтт Бэслэр, Клинт Дэмпси, Жозэ Алтидор, Дарлингтон Нагбэ нар л ирэх боломжтой байж магадгүй” гэж хариулсан байна.

 

Мөн “Дараагийн хоёр долоо хоногийг хамт харцгаая. Брэд Гузан ирнэ. Тим Ховард хэсгийн тоглолтуудын дараагаас ирэх боломжтой. Тэгэхээр дахиад хоёр хаалгач нэрлэх хэрэгтэй болоод байгаа” гэж яриандаа нэмсэн юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин