В.Путин: АНУ-ыг дайснаа гэж боддоггүй
2017-06-16

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 15 дахь удаагаа уламжлал ёсоор шууд нэвтрүүлэгт оролцож, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа. Уг нээлттэй ярилцлага болохоос хоёр долоо хоногийн өмнөөс Кремлийн хэвлэлийн алба Ерөнхийлөгчид тавих иргэдийн асуултыг хүлээн авсан юм. Ойролцоогоор сая гаруй асуулт ирснээс Ерөнхийлөгч 48 асуултад хариулжээ. Энэхүү ярилцлага дөрвөн цаг үргэлжилсэн байна.

 

Иргэдийн хамгийн их сонирхож буй сэдэв бол яах аргагүй Ойрхи Дорнодын хямрал, Сирид үргэлжиж буй иргэний дайн, АНУ, ОХУ-ын харилцаа болон Цагаан ордны шинэ тэргүүн Дональд Трампын талаар байсан талаар “Орт 1” телевиз онцолжээ.  Энэхүү нээлттэй ярилцлагын үеэр Ерөнхийлөгч Путинээс асуусан зарим сонирхолтой асуултуудыг хүргэж байна.

 

 

-АНУ-ын өмнөх Засгийн газар ОХУ-ыг дайснаа хэмээн үздэг. Яагаад вэ. Орос, Америкт ямар буруу зүйл хийсэн болохоор дайсан гэх тодотголтой болов?

 

-Би ч сайн мэдэхгүй байна. Үнэнийг хэлэхэд ОХУ, АНУ-ыг хэзээ ч дайснаа хэмээн үздэггүй. Найрсаг харилцаатай байхыг хүсдэг.  Хоёр гүрэн дэлхийн II дайны үеэр ч холбоотой байж, олон жил хамтран ажилласан. Жил ирэх тусам хоёр гүрний дунд байрлах гүүр улам холдсоор байгаад би хувьдаа харамсдаг. АНУ, ОХУ-ын талаарх зарим нэг буруу бодлоо хаявал бидний дунд үүсээд буй харилцаа дуусгавар болно.

 

-Ядуурал тахал мэт газар авч байна?

 

-Мэдээж олон хүчин зүйлс нөлөөлсөн. Сүүлийн жилүүдэд ОХУ гэлтгүй дэлхийн эдийн засаг уналттай байна. Мөн ОХУ-ын эсрэг хэрэгжүүлж буй хориг мөнгөн дэвсгэрт хүчтэй нөлөөлж байгаа. Үнэнийг хэлэхэд ажлын бүтээмж муу байгаагаас болж ядуурал газар авч байгаа. Тиймээс иргэд хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ хандах нь хамгийн чухал.

 

-АНУ-тай харилцаагаа сэргээх бодолтой байна уу?

 

-Мэдээж хэрэг. Харилцаагаа сэргээх, хэвийн болгохын тулд бүхий л яриа хэлэлцээрийг зохион байгуулж байна. Эхлээд бид үгээ хэлэх бус тэднийг юу гэхийг сонсохыг чин сэтгэлээсээ хүсч байгаа. Бүх зүйл хоёр талтай байдаг.

 

-Оросын цэргүүд хэзээ Сирийг орхин гарах вэ?

 

-Хугацааг нарийн хэлж чадахгүй. Намайг ойлгоорой. Учир нь энэ бүх хямрал хэзээ дуусгавар болохыг хэн ч мэдэхгүй. Бид сөргөлдөөнийг улам даамжруулах гэж эсвэл энгийн иргэдийн амьтан шиг хөнөөж буй террористуудыг санхүүжүүлэх гэж Сирид хөл тавиагүй. Би өмнө нь хэлж байсан. Орос зөвхөн Сирид энхтайван тогтоох гэж байлдааны ажиллагаа явуулж байгаа. Оросын цэргүүдийн тусламжтай террористуудад алдаад буй Сирийн олон газар армийн буюу Засгийн газрын хяналтад орсон. Эдгээр бүс нутгуудад иргэд аюулгүй амьдарч байгаа. Бид Сирийн Батлан хамгаалах яамны хүч нэмэгдэж, байлдааны техник, хүч чадал илүү боловсронгуй болох тэр өдөр Сирийг орхин гарахаа албан ёсоор мэдэгдэж байна.

 

-Та өмнө нь "Сирид удахгүй энхтайван тогтох болно" хэмээн хэлж байсан. Гэхдээ нөхцөл байдал яг хэвэндээ байна. Сирийг ард түмэн нь орхин гарсаар л байна. Мөн террористууд эрх дураараа аашилсаар.

 

-Оросоос гадна олон орон Сирид цэргийн ажиллагаа явуулж байна. Тэдний хэд нь чин сэтгэлээсээ террористуудын эсрэг тулалдаж байгааг таахын аргагүй.

 

 

-Нэг хэсэг дэлхий нийт ОХУ-ыг ажигласан?

 

-Анхаарлын төвд байх амаргүй гэдгийг сайн ойлгож байна.

 

-АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг ОХУ-ын хакерууд өөрчилсөн хэмээн мэдэгдсэн. Уг сонгуульд Оросын нөлөө байсан уу?

 

-Ямар ч нотолгоо олдоогүй шүү дээ.

 

-Дональд Трампыг Ерөнхийлөгч болно хэмээн төсөөлж байсан уу?

 

-Миний сонголт, төсөөлөл хэнд ч хэрэггүй. Америкчууд сонголтоо хийсэн. Тэд энэ эрхмийг төрийн тэргүүн болж чадна гэж бодсон учир саналаа өгсөн байх.

 

-Трамптай удахгүй уулзана. Та хоёр юуны талаар ярих вэ?

 

-Сайн мэдэхгүй байна. Уулзалтын үеэр яригдах асуудлуудыг хоёр тал хэлэлцэж эхэлсэн. Мэдээж олон улсын анхаарлыг татаж буй асуудлуудыг хэлэлцэнэ. ОХУ, АНУ хамтран гүйцэтгэх боломжтой бүхий л асуудлаар ярилцлах төлөвтэй байна.

 

-Трамптай уулзана гэхээр сэтгэл хөдөлж байна уу?

 

-Сэтгэл их хөдөлж байна. Тэрбээр Ерөнхийлөгч болсны дараахан бид гурван ч удаа утсаар ярьсан. Тэр надад их таалагдсан шүү.

 

-Та охидынхоо талаар сонирхуулаач?

 

-Би хувийн амьдралаа ихэд нууцалдаг. Ямар нэгэн шалтгаан байхгүй. Зүгээр л тэднийг ямар нэгэн байдлаар эцгээсээ болж хохироосой хэмээн хүсэхгүй байна.

 

-Тэд ямар ажил эрхэлдэг вэ. Хэвлэлийнхэн тэднийг шилдэг улстөрч болохоор бэлтгэгдэж байна хэмээдэг. Энэ үнэн үү?

 

-Үгүй. Тэд хэзээ ч улстөрд хутгалдаж байгаагүй. Би тэднийг улстөрд орох хэрэггүй хэмээн зөвлөдөг. Гэр бүлд нэг л улстөрч байхад хангалттай. Нэгээс илүү болбол ер нь гэр бүлийн нандин харилцаа утгаа алдана.  Тэд Ерөнхийлөгч эцэгтэй болохоос бусад олон сая энгийн иргэд шиг амьдарч байна. Нэг нь боловсролын салбарт ажиллаж байгаа бол нөгөөдөх нь саяхан ээж болсон. Охиноо хараад гэртээ байгаа. Гэр бүл минь надаас болж нийгмээс тусгаарлагдаж болохгүй.  Улстөрөөс болж би гэр бүлтэйгээ цагийг ч өнгөрүүлж чадахгүй байна.

 

-Хойд Солонгосын талаарх таны үзэл бодол?

 

-Энэ улсыг уурлуулах зүйл хийх хэрэггүй. Их хүлээцтэй хандах нь  энэ улс болон улсад өлзийтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Сайхан туух юм аа, оросууд бүх салбарт АНУ-тай өрсөлдөж, дайсагнаж, тэрнийхээ хүчинд л оршин тогтнож байгаа ш дээ, АНУ байхгүй бол оросууд худлаа томорч пээдийж байгаад Хятадын идэш болоод л дуусна ш дээ
2017-06-19
Зочин:
Манай улс хун амийн олон зуун жилийн сэтгэл санаа оюун ухаандаа шудраг зов зориг зурэхтэй хуний дотроо олон жил хулээж бгаа ч яг тийм хун гарч ирээд улсаа удирдах гэхэээр олигархууд баячуул улс торчид хятадийн эрлийзууд л ногоо л хувийн тв сонин сайтаараа эсэргууцээд эхлэх бх даа тэгхээр нь ногоо шудраг удирдагчаа ард тумэн муулааад эхлнэ ийм богинхон ой санамжтай ард тумэн дээ
2017-06-18
Иргэн:
Манайд Путин шиг ерөнхийлөгч хэрэгтэй. Елцын залгамжаа их зөв сонгосон, Харин манайд ийм ерөнхийлөгч хэрэгтэй. Миеэгомбо гуай хүүгээ сайн бэлдсэн юм билээ. Том хүмүүс гэж том хүмүүсийг хэлдэг юм байнаа.
2017-06-18
Зочин:
Ядаж зев бичээч.Путин урд емне муухай ааштай байсан юм боловуу Дипломат хариулт биз
2017-06-18
Зочин:
saihan aashjiinaa
2017-06-16