Хятадад дэлбэрэлт болж, найман хүн амиа алджээ

БНХАУ-ын Зянсу мужид дэлбэрэлт болсон талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Дэлбэрэлтийн улмаас найман хүн амиа алдаж, 65 хүн шархаджээ. Амиа алдагсдын дунд хүүхэд байхгүй хэмээн албаныхан өгүүлэв. Уг дэлбэрэлт орон нутгийн цагаар 17.00 цагийн орчимд болжээ.
Тус мужийн Шюйжоу хотын нэгэн цэцэрлэгийн нээлтийн ажиллагааны үеэр болсон байна.
Дэлбэрэлтийн шалтгааныг тодруулахаар албаныхан ажиллаж буй бөгөөд цагдаагийнхан хэргийн газраас холгүй нэгэн сэжигтэй этгээдийг баривчилсан гэнэ. Шаньдун мужид өнгөрсөн сарын эхээр хүүхдийн автобус дэлбэрч, 11 хүүхэд харамсалтайгаар амиа алджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ