Дэлхийн аварга саатуулагджээ
2017-06-16

 

Мэргэжлийн боксын WBC холбооны хүнд жингийн Дэлхийн аварга Деонтэй Вайлдер цагдаагийн газар саатуулагджээ. Учир нь түүний машинаас багагүй хэмжээний хар тамхины ургамал илэрсэн байна. Улмаар түүнийг цагдаагийн газар саатуулан шалгаж эхэлсэн ч удалгүй 1000 ам.долларын барьцаа төлж суллагджээ.

 

Америк боксчны өмгөөлөгч Пол Паттерсон хар тамхи илэрсэн машин боксчных мөн ч тухайн үед Вайлдер Алабама мужид байгаагүй гэжээ.

 

Д.Вайлдерийн хувьд 2008 онд Бээжингийн олимпоос хүрэл медаль хүртэж, удалгүй мэргэжлийн замналаа эхлүүлсэн юм. Тэрбээр хүнд жинд нийт 38 тулаан хийж бүгдэд нь ялалт байгуулсан бөгөөд үүнийхээ 37-г нь хүнд цохилтоор дуусгаж байсан юм.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин