Крис Пол чөлөөт агентын зах зээлд
2017-06-16

 

Чөлөө агентын зах зээлд хамгийн их анхаарал татаж байгаа нэр бол Крис Пол. Түүнтэй нэр холбогдоод байгаа олон баг байгаа. Хамгийн эхнийх нь Спөрс. 30 насны босго хэдийнэ давсан Крис Полын замнал оргил үеэсээ уруудахад тун ойрхон байгаа гэж ойлгож болно. Энэ зун магадгүй түүний замналын СV-нд аварга гэдэг цол гуншин нэмэх хамгийн сүүлийн боломж байж болох юм. Нөгөө талаасаа бас 4-5 жилийн өндөр дүнтэй гэрээ байгуулах хамгийн сүүлийн боломж. Тиймээс эхлээд Клиппэрстэй уулзаж ярилцаад дараа дараа нь бусад багуудын түүнд тавих саналыг сонсоно гэдгээ мэдэгдсэн байна. Түүний хамгийн түрүүнд уулзах баг нь Сан Антонио Спөрс. Лигийн шилдэг довтлогчдын нэг Кавай Леонард, ЛаМаркус Алдриж хоёртой нэгдэн аваргын төлөө Грэг Поповичийн удирдлаган доор дайралт хийх боломж түүнд бий.

 

Харин дараагийн ээлжинд Дэнвэр Наггэтс, Хьюстон Рокэтс багуудтай уулзана хэмээн түүнтэй ойрын эх сурвалжууд мэдээллэж байна.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин