Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг шүүхэд хэрхэн хэрэглэх вэ
2017-06-17

Шинээр батлагдсан, ирэх 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шүүхэд хэрэглэх асуудал сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр 09.00-18.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно. 

 

Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын Ерөнхий шүүгч, шүүгчид, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид оролцоно.

 

Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, Прокурорын бүрэн эрх, үүрэг түүний хэрэг хянан шалгах ажиллагаа, Өмгөөлөгчийн явуулах үйл ажиллагаа, Дуудан ирүүлэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа, Гэрч хохирогчийг хамгаалах, шүүхийн шийдвэр гаргах ажиллагаа, Яллагдагч, түүний эрх, үүрэг, баталгаа, Хохирогч түүний эрх үүрэг, баталгаа, Өсвөр насны яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх журам, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх онцгой журам, Таслан сэргийлэх арга хэмжээ, түүний төрөл онцлог, гэх зэрэг сэдвээр өрнөнө.

 

Shuud.mn
Сонин хачин