Мазаалай хиймэл дагуулын талаар мэдээлэл хийнэ
2017-06-19

09.00 цагт: Монгол Улсын Засгийн газрын тогтоол, “Байлдааны туг”, ҮБХИС-ийн дүрэм гардуулах, 87 дахь удаагийн төгсөлтийн ёслолын ажиллагаа ҮБХИС-ийн Жагсаалын талбайд зохион байгуулагдана.


09.00 цагт: Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар Дэлхийн зөн-Монгол олон улсын байгууллага болон Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран нийслэлийн хэмжээнд хүүхэд, гэр бүлийн хүрээнд үйлчилгээ үзүүлдэг сэтгэлзүйчдэд зориулсан сургалтыг Ramada зочид буудлын 9 давхарын хурлын танхимд зохион байгуулна.


11.00 цагт: Боксын "Ulaanbaatar cup" олон улсын тэмцээн болохтой холбогдуулан МБХ-ноос Спортын төв ордны 3 давхарын 303 тоот өрөөнд мэдээлэл хийнэ. 


11.00 цагт "Цахим сум" төслийн нээлтийн арга хэмжээ Шангри Ла зочид буудлын Ballroom танхимд болно. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцоно. 


11.00-12.00 цагт: Ерөнхийлөгчийн сонгуулийн мониторингийн үр дүнг танилцуулах хэвлэлийн хурал Нээлттэй нийгэм форумын байранд болно.


12.00 цагт: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөгийн нээлт Сүхбаатарын талбайд болно.


12:00 цагт: Улсын Драмын Театрт нэрт Ятгачин Мөнх-Эрдэнийн амь насыг аврах "Хатан ятгын эгшиглэн тасаршгүй'' сайн уйлсийн аяны хурээнд зохион байгуулж буй хандивын тоглолттой холбоотой хэвлэлийн бага хурал болно.


14.00 цагт: Эрчимжсэн хонины аж ахуй эрхлэгчдийн зөвлөлдөх уулзалт ХХААХҮЯ-ны хурлын зааланд болно. 


15.00 цагт: Монгол Улсын төрийн дууллыг Мазаалай хиймэл дагуулаас эгшиглүүлэх түүхэн үйл явдлын талаар МУИС-ийн удирдлагууд, мазаалай хиймэл дагуулын ажлын хэсгийхэн МУИС хичээлийн нэгдүгээр байрны дугуй зааланд мэдээлэл хийнэ.


18.00 цагт: Зураач Өнөбаатарын Эрдэнэбулганы бие даасан "Brilliance" анхны бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Bluemoon art gallery-д болно.

Shuud.mn
Сонин хачин