АНУ-ын хөлөг онгоц хад мөргөжээ

АНУ-ын Тэнгисийн цэргийн “USS Fitzgerald” хөлөг хэдэн өдрийн өмнө Японы далай орчимд сураггүй болсон. Уг ослын дараа тус хөлөг төв станцаасаа холбоо тасарсан бөгөөд өнгөрсөн өдрүүдэд аврах ангийнхан хөлгийг эрэн хайсан юм.
Тэгвэл аврах ангийнхан сураггүй болоод буй хөлгийг хад мөргөсөн байдалтай байхад нь олсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Хөлөг онгоц өнгөрсөн бямба гаригт 2.30 цагийн орчимд сураггүй болжээ. Тус хөлөгч хоёр ахмад болон долоон байлдагч байсан юм. Ослын улмаас зургаан хүн амиа алдсан гэнэ.
Ослын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд ослоос амьд үлдсэн хүмүүст яаралтай эмчилгээ хийж эхэлжээ.
Тун удахгүй амиа алдагсдын нэрсийг нийтэд зарлана хэмээн АНУ-ын эрх баригчид мэдэгдэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ