Лондон хотноо гарсан халдлагаар нэг хүн амиа алджээ
2017-06-19

Их Британийн нийслэл Лондон хотын Севен Систерс гудамжны ойролцоох Финсбери сүмийн өмнө нэг ачааны машинтай этгээд иргэдийг дайрсан билээ. Цагаан өнгийн ачааны машинтай этгээд гарцаар гарч байсан иргэдийг дайрсаныхаа дараа хэргийн газраас зугтаахыг санаархсан байна.

 

 

Цагдаагийнхан машины жолооч болох 48 настай эрэгтэйг баривчилжээ. Энэхүү үйл явдлын улмаас есөн хүн бэртжээ. Бэртсэн хүмүүсийн гурвынх нь биеийн байдал муу байгаа бөгөөд сүүлийн үеийн мэдээллээр нэг нь амиа алджээ.

 

Ерөнхий сайд Тереза Мэй “Энэ бол террорист халдлага” гэж мэдэгдлээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин