Залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдлаа
2017-06-19

Ирэх сарын 19-23-ны хооронд Тайландын нийслэл Бангког хотноо зохиогдох “Азийн 23 хүртэлх насны АШТ”-ний урьдчилсан шатны тоглолтуудад оролцох Монгол Улсын залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүн бүрэн тодорлоо.


Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс сүүлийн хоёр сарын турш шинжсэн хөлбөмбөгчдөөс шилдэг гэсэн 30 залууг өөрийн багт дуудаад байсан юм. Дуудагдсан тоглогчид МҮОХ-ны байранд байршин бэлтгэлжиж, уг бэлтгэлийнхээ хүрээнд “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн “Эрчим”, “Сэлэнгэпресс”, “Эф Си Улаанбаатар” клубуудын эсрэг нөхөрсөг тоглолтуудад оролцсон юм. Тэдгээр тоглолт, бэлтгэлүүд дээр өөрийгөө харуулж чадсан болон өөрийн арга  барилдаа таарна хэмээн үзэж багтаа нэгтгэхээр 23 тоглогчийг шигшээ багт дуудсаныг албан ёсоор зарлалаа. Ингээд Тайландыг зорих бүрэлдэхүүнтэй танилцана уу.

 

 

Монголын 23 хүртэлх насны залуучуудын шигшээ багийг “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн “Атлетик 220”, “Хоромхон”, “Эрчим”, “Дэрэн”, “Сэлэнгэпресс”, “Хангарьд”, “Гоёо Эф Си”, “Унаганууд”, “Улаанбаатар сити” гэсэн клубуудэд тоглодог хамгийн шилдэг тоглогчид бүрдүүлэх болсон. Шигшээ багийн талаар Герман дасгалжуулагч Майкл Вайсс "Би шигшээ багтаа сэтгэл хангалуун байна. Манай тоглогчдод авьяас бий. Бид богино хугацаанд чамлашгүй ахиц гаргасан. Урт хугацаанд тогтмол бэлтгэлтэй байвал цаашид амжилтанд хүрэх бүрэн боломж байна" гэлээ. Манай шигшээ баг “Азийн 23 хүртэлх насны АШТ”-ий “H хэсэг”-т Тайланд, Индонези, Малайз улсуудтай өрсөлдөнө. Тэмцээнээс өмнө Солонгост нэгдсэн бэлтгэл хийхээр ирэх сарын таванд эх орноосоо өмнө мордох бөгөөд наана нь 06 сарын 27-нд Монгол улсад тоголж буй легионеруудтай нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай байна.

 

Б. Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин