Лондон хотноо иргэдийг дайрсан этгээдийг байцааж байна
2017-06-20

Их Британийн нийслэл Лондон хотын Севен Систерс гудамжны ойролцоох Финсбери сүмийн өмнө ачааны машинтай этгээд гарцаар гарч байсан иргэдийг дайрсан билээ. Уг үйл явдлын улмаас нэг хүн амиа алдаж, 10 хүн гэмтсэн юм. Энэхүү хэргийг 47 настай Даррен Осборн гэгч үйлдсэн бөгөөд түүнийг цагдаагийнхан баривчилжээ.

 

 

Түүнийг хүний амины хэрэгт сэжиглэж буй юм. Хэдий энэхүү хэргийн улмаас нэг хүн амиа алдсан боловч цагдаагийнхан уг хэргийг террорист халдлага мөн хэмээн албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байна.

 

Даррен Осборны гэр бүлийнхэн “Үнэхээр гэнэтийн үйл явдал байлаа. Түүний хийсэн үйлдэл биднийг гайхшруулж байна” гэж хэлжээ. Тэрбээр аав, ээж, эгч болон дүүгийнхээ хамтаар амьдардаг аж. Цагдаагийн Ерөнхий газрын дарга Крессида Дик “Сүмийн ойролцоо энэхүү үйл явдал болсон. Тиймээс шашны хэт туйлшралын улмаас энэхүү хэрэг үйлдэгдсэн байх магадлалтай” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин