Хөх ордны тэргүүн АНУ-д айлчилна

Өмнөд Солонгосын шинэхэн Ерөнхийлөгч Мүн Жэ Ин гадаадад хийх анхны айлчлах улс тодорсон талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.
Ерөнхийлөгч энэ сарын 28-нд АНУ-д төрийн дээд хэмжээний айлчлал хийхээр болсон байна.
Уг айлчлал ирэх сарын 1-ны өдөр хүртэл үргэлжлэх гэнэ. Трамп болон Мүн Жэ Ин нар өнгөрсөн сарын 10-нд хагас цаг орчим утсаар ярьсан билээ.
Энэхүү утасны дуудлаганы төгсгөлд Трамп, Мүн Жэ Инийг эх орондоо айлчлахыг урьсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ