Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ
2017-6-20

 

Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн орнуудын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний V ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгээд өчигдөр эх орондоо ирлээ. 


Эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг амжилттай гүйцэтгээд ирж буй энхийг сахиулагч дайчдыг ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Ж.Молорболд болон ХБНГУ-аас манай улсад суугаа ЭСЯ-ны холбогдох албаныхан “Чингис хаан” олон улсын нисэх буудалд угтан авсан юм.


Үүргээ амжилттай гүйцэтгэсэн цэргийн багт Зэвсэгт хүчний 30 гаруй анги, байгууллагаас бүрдсэн офицер, ахлагч нар багтсан бөгөөд 70 гаруй хувь нь НҮБ болон бусад олон улсын цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай цэргийн алба хаагчид юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин