Уулын замд осол гарч, нэг хүн нас баржээ
2017-06-20

Зам тээврийн осол, хэргийн улмаас өчигдөр /2017.06.19/  3 хүний амь нас хохирч, 11 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ.

 

Тухайлбал БЗД-ийн нутаг Уулын зам, Сүүлт давааны зүүн хойд шороон замд T.Hilux маркийн автомашин онхолдож, жолооч 57 настай Д-н амь нас хохирсон байна.

 

Мөн СХД-ийн нутаг Хөтөлийн замд T.Prius маркийн автомашины жолооч Н нь явган зорчигч 53 настай Л-г мөргөж амь насыг хохироожээ.

 

Зам тээврийн ослын шалтгаан, нөхцлөөс харахад харанхуй үед явган зорчигч өөрийгөө жолоочид үзэгдэж байгаа мэтээр буруу ойлгож осолд өртөх явдал бүртгэгддэг. Харанхуй үед жолооч хар бараан зүйлийг 20-30 метрт олж хардаг. Зарим явган зорчигчид явж байгаа автомашиныг тэр дороо шууд зогсох мэтээр буруу боддог аж. Ялангуяа бидний хэлдэгээр буруу хүрдтэй буюу баруун хүрдний байрлалтай тээврийн хэрэгслийн гэрэл нь зүүн тал руу илүү тод гэрэлтүүлэхээр гэрлийн тусгалыг тохируулсан байдаг тул баруун талд байгаа тэмдэг тэмдэглэгээ, явган зорчигч болон бусад саад тод харагддаггүй.

 

Иймээс  жолооч, явган зорчигчид үзэгдэлт хангалтгүй буюу харанхуй үед замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, бие биенээ хүндэтгэн, сахилга, соёлтой оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
За яах гэсэн юм бэ. Энэ чинь ард түмний унаа гээд байсан биз дээ.
2017-06-21
Зочин:
Dandaa osol gargadag ene Priusiig khudulguund bvv oruul. Ter Prius jaskhan khurdlakhaaraa jolodloggvi boldog yum bishvv.
2017-06-20