Бороонд хөөрсөн сэтгэл
2017-06-20

Сонгуулиас өөр ярих сэдэвгүй, нөгөө гурвын хэн хэнийгээ “дарах” гэсэн маргалдаанаас өөр онцын зүйлгүй нэгэн хэвийн амьдралд өнгө нэмэх гэсэн шиг бороо орлоо. Хэн бүхний эрхгүй хүсэн хүлээсэн бороо асгартал орж, энд тэнд шалбааг туучин гүйх томчууд хүүхдээс дутахааргүй хөөртэй харагдана.

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Хэн нэгэн нь асгартал орох бороонд нороод хээв нэгхэн инээвхийлж алхана. Өөр нэгэн нь давхиж өнгөрсөн машины шалбааганд шалба норчихоод “Үү” гэж хоолой мэдэн орилоод хамт яваа найзынхаа дал мөрийг алгадаад гүйж байгаа харагдана. Бороо орлоо гэж төвөгшөөж, бухимдсан хүн хотод алга бололтой. Ай даа асгартал орох усан бороо Нийслэлчүүд бидний амьдралд ингэж л гэгээ татуулж, өнгө нэмлээ.

 

Энэ бороо хэд хоногоор зүсэрсэн ч яахав. Тал нутгийн ган тайлагдаж, шороон хуй дарагдана. Нар салхинд борлосон хэдэн малчид гандаагаа тайлагдтал дан тэрлэгтэй малынхаа араас дарцаглана. Эмээлтэй морь уяан дээрээ эрэгцэж, ээж зуухны дэргэд юу ч юм буцалгаад, ишгэнд явсан хүүхдүүд хөл нүцгэн гүйлдсээр ирнэ. Хаа нэгтээ цахилгаан цохиж, тэнгэрийн дуу хол нэг ойр нэг сонстоно. Хаалга голлож зогсдоггүй юм гэж ээж дүүг загнана. Удалгүй нар жаргах ахуйд тэнгэр “онгойж” тэртээд солонго татна. Тэгээд тал хөндий өнгө засч, ногоо суга ургана даа.

 

Нар буцахад хоёрхон хоног дутуу ч амжаад асгартал бороо орлоо. Хүн малын зоо тэнийж, улсын баяр наадмаа бид нүд алдам ногоон тал, нар аргамжсан гийнгоон дуутай угтана.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
urtiin harailtiin tsemtseen
2017-06-20
@_@:
Яасан сайхан өгүүлэмжтэй нийтлэл вэ. Сайхаан сайхан
2017-06-20
shali shali gd bai:
ZA BITII OLON UIM SHALICHIGNAAD BAI EH ORON DOROITOOD HETSUU BAIHAD YUN BOROOTOI MANATAI
2017-06-20
Зочин:
Saihan bn oo
2017-06-20
Зочин:
Saixan bainoo kkk
2017-06-20
zochin:
saihan bn boroo yamar heregtein bee
2017-06-20
itgen:
saikhan bainaa
2017-06-20