Автозамууд усанд автжээ
2017-06-20


 

Өчигдөрөөс эхлэн орсон борооны улмаас гудамж, зам, талбайд их хэмжээний ус тогтож, өдрийн 14:30 минутын байдлаар Баянзүрх дүүргийн нутаг E mart худалдааны төвийн уулзвар, Сүхбаатар дүүргийн нутаг 100 айлаас хойш Иргэний бүртгэлийн ерөнхий газар хүртэл, мөн 100 айлаас зүүн тийш Сэлэнгэ зочид буудал, 10 дугаар хорооллоос 1 дүгээр хороолол, арын зам дагуух автозамууд, Саппоро төвийн уулзвараас Хорооллын эцэс, Бөмбөгөр худалдааны төв, Гэсэр сүмийн уулзварын авто замуудад их хэмжээний ус тогтмосны улмаас хөдөлгөөний эрчим удааширч, түгжрэл саатал бий болж байна.

 

Мөн Үндсэний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд байрлах Нүхэн гарцнаас Дунд голын салдаг уулзвар хүртэлх автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан болохыг мэдэгдье.

 

Иймд эрхэм жолооч та дээрх чиглэлээс бусад замыг сонгон, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, явган зорчигч иргэдийг хүндэлж зорчихыг зөвлөж байна. 

 

Shuud.mn
Сонин хачин
us zailuulagch:
borooni us zailuulagch tai zam hiihgui yyachihsan yn be...
2017-06-20
Зочин:
MUNGU L OLJ BAIBAL ARD TUMENII ERX ASHIG TAB TUXIIG YUMAN CHINEE BODDOGGUI LALARUUDIIN ZAM BARISAN TSARAIG NI XAR LDAA BOOJ UXMEER BGA BIZDEE......XEN XOXIRCH BAINA ARD IRGED L LAIGII NI UURCH BAIGAA BIZDEE
2017-06-20
zochin:
Borooni ys zailluulah holooi za barag baihgvi shvv dee
2017-06-20
po:
gaitai priuse zam dr untrad zogscon bhin horiglomoor laazuudig yah we
2017-06-20