Үлгэр жишээ дасгалжуулагч
2017-06-20

 

Олон Улсын Пауэрлифтингийн холбооны Дэлхийн Сонгодог Пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээн Беларус улсад үргэлжилж байна. Уг тэмцээнд 2003 оны сүпербоовлын ялагч Тампа Бэй Бакканирс багийн дасгалжуулагч асан Жон Грүдэний хүү оролцож, насанд хүрэгчдийн -83 кг-ийн жингийн ангилалд түрүүлсэн байна.

 

Диүс Грүдэн нь Вашингтон Рэдскинс мэргэжлийн хөлбөмбөгийн багийн хүчний болон чийрэгжүүлэлт ерөнхий биеийн хөгжил хариуцсан туслах дасгалжуулагчийн албыг хашдаг нэгэн юм. Энэ үйл явдал нь мэдээж түүний удирдлаган доор бэлтгэл сургуулилтаа базаадаг тамирчдад зөв үлгэр дуурайл болсон зүйл байлаа.

 

“Өөрийнхөө чадах чинээндээ хүртэл амжилт гаргах нь үргэлж л хамгийн аз жаргалтай мөч байдаг. Би гэхдээ түүн шиг олон улсын тавцанд амжилт гаргаж байгаагүй. Ээж нь фитнессээр хичээллэдэг юм. Диүсийн хувьд пауэрлифтинг гэдэг бол надад хөл бөмбөг ямар үнэ цэнэтэй байдаг, яг тэрэн шиг л үнэ цэнэтэй зүйл” гэж Жон Грүдэн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьдсан байна.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин