Мако гүнж ирэх сард сүй тавина
2017-06-21

Японы сүр жавхлант эзэн хаан Акихитогийн ач охин гүнж Мако өнгөрсөн сарын эхээр энгийн гэр бүлээс гаралтай залуутай сүй тавихаар болсноо мэдэгдэж, олныг гайхшруулсан билээ. Тэрбээр энгийн гэр бүлээс гаралтай залуутай гэр бүл болсноор гүнж гэх хэргэм зэргээ хураалгахаас гадна хааны ордноос нүүх юм.

 

 

Өдгөө 25 настай гүнж ирээдүйн нөхөр болох Кэй Комуротай “Christian University”  их сургуульд суралцаж байхдаа танилцаж, удалгүй болзох болжээ. Тэгвэл ирэх долоодугаар сарын 8-нд гүнж сүй тавьж буйгаа албан ёсоор зарлахаар болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Энэ өдөр гүнж, сүйт залуугийн хамтаар хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлч болон олон нийтийн сонирхсон зарим асуултад хариулахаар болжээ.

 

Сүй тавих ёслолын дараа хосын хуримын тов албан ёсоор зарлагдах юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин