Жоли Кени дэх дүрвэгсэдтэй уулзлаа
2017-06-21

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли өчигдөр тохиосон “Дэлхийн дүрвэгсдийн өдөр”-өөр дүрвэгсэдтэй уулзсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Жоли “UNHCR”-ийн элчийн хувиар Кенийн нийслэл Найроби хот дахь дүрвэгсдийн хуарангаар зочилжээ.

 

 

Тэрбээр бага насны охидуудад үзүүлэх  сэтгэл санаа болон бэлгийн хүчирхийллийн талаар итгэл тавьж, уг асуудалд дүрвэгсдийн хүлээн авч буй орнуудын эрх баригчдыг гол анхаарлаа хандуулахыг уриалж байна.

 

Өдгөө 42 настай Жоли “Би олон охидтой уулзсан. Тэд хүсээгүй байхдаа бэлгийн харьцаанд орж, насанд туршдаа мартахааргүй сэтгэлийн шархтай үлдсэн тухайгаа надад хэлсэн. Дүрвэгсдийн асуудал хэдхэн улсын асуудал биш. Энэ бол олон улсын асуудал. Гэхдээ дүрвэгсдийг хүлээн авах нэрийдлээр тэднийг боолчлох мөн ашиг болон сэтгэл, биеийн таашаалын зорилгоор ашиглах нь хууль бус” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
teneg huuhen uuriinhuu ulsad ochij busad ulsiig iim bdald oruulahaa boli gej helmeer yumdaa
2017-06-26