Амиа золиослогч Исламын улстай холбоотой байж болзошгүй
2017-06-21

Белгийн нийслэл Брюссель хотын галт тэрэгний буудал дээр нэг этгээд амиа егүүтгэхийг  санаархсан билээ.

 

 

Амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг суурилуулсан бүс зүүсэн байсан бөгөөд түүнийг амиа егүүтэхээс урьтаж, цэргүүд буудсан билээ. Уг үйл явдлын улмаас амиа золиослогч амиа алдсан бөгөөд мөн нэг хүн бэртжээ. Эрх баригчид Энэ бол санаатайгаар зохион байгуулсан алан хядах ажиллагаа. Хэрвээ цэргүүд урьтаж хөдлөөгүй байсан бол олон хүн хохирох байсан” гэсэн байна.

 

Тэгвэл гэрчүүд “Амиа золиослогч этгээд “Аллах Акбар” буюу Аллах агуу юм” хэмээн хэлсэн” гэж мэдэгджээ.

 

Түүнийг шашны хэт туйлшрагч эсвэл Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн захиалгаар амиа егүүтгэхээр завдсан гэсэн байна.  Исламын улс өнгөрсөн оны гуравдугаар сард Брюссель хотноо дараалсан халдлага үйлдэж, 35 хүнийг хөнөөсөн билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин