Дарханы зам 4 эгнээтэй болно
2017-06-21

 

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км замын өргөтгөл шинэчлэлийн ажил өнөөдөр эхэлж байна. Тус замыг 1-р зэрэглэлийн, 4 эгнээтэй, цементбетон хучилтаар олон улсын стандартад нийцсэн чанартай болгон шинэчилж ирэх 2018 онд хүлээлгэн өгнө. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Э.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Дархан-Уул аймгийн удирдлагууд, хамтран хэрэгжүүлэгч БНХАУ-ын талын төлөөллүүд тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын Засгийн газар авто замын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж буй.

 

Тус яамнаас 21 аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбох ажлыг эхлүүлээд байна. Монгол Улсын эдийн засгийн чухал ач холбогдол бүхий Азийн авто замын сүлжээнд холбогдсон Замын-Үүд Алтанбулаг чиглэлийн замын нэг хэсэг болсон Улаанбаатар- Дархан чиглэлийн 204,6 км замыг цементбетон хатуу хучилттай 1-р зэрэглэлийнх болгох бас нэгэн түүхэн үйл явдлын гэрч болж байна хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат онцлон хэлээд их ажлын анхны шороог хөндсөн юм. Улаанбаатар-Дархан чиглэлийн зам нь 1970-1980 онд баригдсан бөгөөд 1997-2000 онд хийсэн ээлжит засвараас өөр их засвар, шинэчлэл хийгдээгүй учир замын суурь, хучилт их хэмжээгээр эвдрээд олон жил болж байна.

 

 Энэ чиглэлийн зам нь Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон төв, газар тариалан, мал аж ахуй, эдийн засгийн гол бүс нутаг, аялал жуулчлалын бааз, амралт, сувиллын газруудыг дайран өнгөрдөг. Тус замаар хоногт 3800 автомашин зорчдог байна. Стандартаар бол 600 орчим автомашин зорчих ёстой аж. Энэ удаагийн шинэчлэлтээр хоёр эгнээ бүхий дөрөвдүгээр зэрэглэлийн замыг нэгдүгээр зэрэглэлийн дөрвөн эгнээтэй болгон шинэчилж, 12 төмөр бетон гүүр, 2 туннел, түр зогсоолын талбай, гадаргуугын ус зайлуулах, урсгал залах байгууламжтай болгох гэнэ. Мөн хар цэг буюу аваар осол их гардаг Баруун түрүүний даваа, 52-н даваа, 60-н даваа, Cэтэрхий хөтөл, Тахилтын даваа зэрэг 10 байрлалд хэвтээ болон босоо элементийг сайжруулан, дагуу налууг багасгах, тохижилт хийх, мал амьтан гарах гарцтай байхаар төлөвлөжээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
дарханаас сая ирлээ.зам маш их муудсан байна. түргэхэн шинэ замаа тавиарай.
2017-06-22
Эрдэнэ:
УУХҮЯ юу хийж байнаа. Төслүүд нь хэзээ эхлэх юм бол. Сайд нь гэж унтаа нөхөр байна шүү.
2017-06-22
irged:
Bayarlalaa. Nalaih Ulaanbaatar tegeed hezee hiigdrh ve?
2017-06-21
зочин:
Их бүтээн байгуулалтад амжилт хүсье. Үнэхээр их ажил шүү .
2017-06-21
Зочин:
38001000=380000364 UDUR???????
2017-06-21
Зочин:
BAYAR YOSLOLIIN UDUR TOOTSOGDOOGUI SHUU
2017-06-21
Зочин:
UDURT 38001000 TAX=380000364 UDUR=????????????????? ENE MONGO HAASHAA OROH UU?
2017-06-21
Зочин:
dundaa tusgaarlagchtai ene zam olon hvnii ami nasiig avarna da. ajliin ondor amjilt hvsii
2017-06-21
Зочин:
Hichneen ch udaa bichivdee hoorhii. Zugeer l ajlaa hiigeech dee.
2017-06-21
Зочин:
МАН шоудах юмаа амархан олох юм даа. АН ын үед бараг бүр аймгыг холбочихсон. Та нар зүгээр үлдсэн аймгуудыг холбоно гжэ яриач. 21 аймгыг холбоно ч гэх шиг.
2017-06-21
Иргэн:
Улаанбаатараас Налайх хүртэл 20км замын ажлыг эхлэвэл шууд Энхболдод саналаа заавал өгнө өө хэсэг иргэд
2017-06-21
Иргэн:
Налайх Чойрын замыгаа эхлээчээ.Жил болгон худлаа ярих юум аа.Дарханаас тутахгүй чухал зам шдээ.Сайханбилэг байхдаа баахан худлаа шаасан
2017-06-21