Улаанбаатар-Бусаны шууд нислэг эхэллээ
2017-06-22

МИАТ ХК өнөөдрөөс Улаанбаатар-Бусан чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ. Эхний нислэг нэг талдаа 241.000 вон буюу өнөөдрийн ханшаар 500.000 орчим төгрөг аж. Цаашид энэ үнийг 20-40 хувь бууруулах бодлого барьж ажиллана гэдгээ Зам, тээврийн хөгжлийн дэд сайд мэдэгдээд буй юм. Шууд нислэг долоо хоногт 2 удаа буюу пүрэв, ням гарагуудад хийгдэх аж.

 

 

Бусан хот нь Солонгосын төдийгүй Зүүн өмнөд Азийн томоохон хотуудын нэг бөгөөд барууны орнуудын томоохон хотуудыг санагдуулам далайн эрэг дээр байрласан зөөлөн уур амьсгалтай,  ялангуяа зуны улиралд цаг агаар нэн тааламжтай байдаг. Та бидний мэддэг далайн эрэг, наран шарлагын газраараа гайхам сайханд тооцогдох Хайнан аралтай харьцуулашгүй сайхан далайн эрэгтэй гэгддэг энэ газарт Солонгосчуудаас гадна бусад орны жуулчид ихээр очиж амардаг байна.

 

Зөвхөн жуулчид төдийгүй бизнес эрхлэгчид Бусан хот руу аялахад ганзага хоосон буцахгүй. Аж үйлдвэрийн томоохон энэ хот үйлдвэрлэлтийн хөгжлөөрөө Солонгосдоо тэргүүлдэг учир Монголын бизнес эрхлэгчид Бусан хоттой харилцаа холбоо тогтоож хамтран ажиллахад энэхүү шууд нислэг гүүр болно гэж МИАТ ХК үзэж байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Пусаны билет захиалы яаж авахуу
2019-09-03