М.Анхцэцэгийн дүү эмчилгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьжээ
2017-06-22

 

Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сард гүн түлэгдсэн тухай өмнө нь мэдээлсэн. БНСУ-д түлэгдлийн эмчилгээ хийлгэхэд 65 сая төгрөг шаардлагатай болж, салбар салбарын төлөөллүүд М.Номин-Эрдэнэд туслах хандивын аяныг эхлүүлсэн.

 

Тэгвэл сайхан сэтгэлт Монголчуудын хандив тусламжаар "М.Анхцэцэгийн дүүд тусалцгаая" аяны хүрээнд, нийт 73 сая төгрөг цугларч, эмчилгээний төлбөр бүрджээ.

 

М.Номин-Эрдэнэ охин ээжийн хамт БНСУ-ын “Ханган Сү” эмнэлэгт эмчилгээ хийлгэхээр энэ сарын 16-нд БНСУ-ыг зорьжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин