Хятадын хөлбөмбөгийн ээлжит том алхам
2017-06-23

Хятадын ерөнхийлөгч Си Жинпин өнгөрсөн 2016 оны хавар хөлбөмбөгийн хөгжлийн төслийг зарлаж, 2050 он гэхэд хөлбөмбөгийн тэргүүлэх зэрэглэлийг гүрэн болох зорилтыг тавьсан. Энэ нь удалгүй хэрэгжиж эхэлсэн бөгөөд сүүлийн жил гаруй хугацаанд  Дэлхийн шилдэг тоглогчид олноороо Хятадын лигийг зорих болсон юм. Энэ үйл ажиллагааг тэд санхүүгийн хүчирхэг нөөцөө ашиглан хэрэгжүүлсэн бол дараагийн хөтөлбөр нь тун удахгүй эхлэх гэж байна. 

 

 

Хятадын хөлбөмбөгийн холбоо нь өнгөрсөн оны 11-р сард Германы хөлбөмбөгийн холбоотой хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм. Уг гэрээнд Германы 4-р дивизонд Хятадын залуучуудын багийг тоглуулах тухай зүйл заалт багтсан байжээ. Улмаар ирэх улирлаас эхлэн Хятадын 20 хүртэлх насны залуучуудын баг Германы 4-р лигт хүч үзэхээр болсон байна.

 

Хэдий ийм давуу эрхийг хятадууд авч байгаа ч тус лигийн оролцогч 19 баг тус бүрт 15 мянган еврог төлөх гэнэ. Мөн тус баг Германы хөлбөмбөгийн лигийн тогтолцоонд огт хамаарахгүй бөгөөд доош унах эсвэл дээш дэвших боломжгүй аж.

 

 

Германы хөлбөмбөгийн лигүүд нийт 6 шатлалтай зохиогддог бөгөөд хамгийн том лиг нь мэдээж Бундеслиг байдаг. Эхний 3 шатлалын лигт мэргэжлийн 56 баг тоглодог бол 4-р шатлалд тус бүр нь 18-19 багтай сонирхогчдын 5 жижиг лиг багтдаг юм.  Хятадын залуучуудын баг эдгээр таван лигийн нэг болох “Баруун өмнөд бүсийн лигт” тоглох юм. Энэ бүсэд Майнц, Франкфурт, Штутгарт зэрэг хотын баг тоглодог байна.

 

Г.Баяраа   

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
yu gej hutsaad baigaa guilgachin be chi
2017-06-23
Зочин:
Gutsaa Yasan Iisen Hyatad Mongoliin hul bumbugiin Holboonii ajliig taniltsuulaach
2017-06-23
Zochin:
yu gej hutsaad baigaa guilgachin be chi
3000:
хөл бөмбөгийг ингэж л хөгжүүлдэг байх. манайх шиг сургуулийн, бусад хөл бөмбөгийн талбайнуудаа м. энхболд мэтийн луйварчингууд байшин бариулаад дууссан. энэ нь шунал эсвэл монголд хөл бөмбөг хөгжүүлэхгүй далд санаа байж болох юм
2017-06-23