Мөнгө угаасан хэрэгтнүүдэд 10-15 жилийн ял оноолоо
2017-06-23

Нийслэлийн прокурорын газраас АНУ-ын иргэн М, Монгол Улсын иргэн Ц нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлджээ. Тэд бүлэглэн 2001-2016 оны хооронд АНУ-ын Элчин сайдын яамны албан тушаалтны нэрийг барьж гадаадаас их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирнэ хэмээн худал хэлж хуурамч баримт бичиг үзүүлэн, гэрээгээр халхачвлан манай улсын иргэдийн онц их хэмжээний эд хөрөнгө, мөнгийг залилсан хэрэгт холбогдсон байна.

 

Тодруулж хэлбэл, АНУ-ын иргэн М, Монгол Улсын иргэн Ц нар залилан мэхэлж хууль бусаар олж авсан мөнгөний эх үүсвэрийг халхавчлан нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор удаа дараагийн үйлдлээр банк, банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан Тайван, Испани, Нигери, Хонконг, Их британи Умард ирландын нэгдсэн улс, Америкийн нэгдсэн улс, Малайз, Арабын нэгдсэн Эмират улс, Украйн, БНХАУ, Филипин зэрэг улс руу шилжүүлж мөнгө угаасан байна. Энэ хэргийг энэ сарын 19-21-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцжээ. 

 

Шүүхээс шүүгдэгч М, Ц нарыг бусдын эд хөрөнгийг онц их хэмжээтэйгээр залилан мэхэлж, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар тус бүр 2.000.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10-15 жилийн хорих ял оногдуулжээ.  

Shuud.mn
Сонин хачин