Америкчууд 50 гаруй террористыг устгажээ
2017-06-23

Йемен улсад хяналтаа тогтоохыг санаархаж буй “Аль Кайди” бүлэглэлийн нэг салбар гэгддэг “AQAP” бүлэглэлийн дайчид агаарын дайралтын үеэр амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

АНУ-ын тусгай хүчин энэ сарын 16-нд тус бүлэглэлийн хэд хэдэн объектод агаараас цохилт өгсөн талаар Пентагоны хэвлэлийн албанаас мэдээлэв.

 

Уг цэргийн ажиллагааны үеэр тус бүлэглэлийн 50 орчим дайчныг устгахаас гадна их хэмжээний хохирол учруулжээ. Тэгвэл “AQAP” бүлэглэлийнхэн өчигдөр олон нийтийн сүлжээнд Америкчуудын бидэнд өгсөн цохилт үр дүнгүй болсон. Бид улам хүчирхэгжиж байгаа” гэж мэдэгджээ.

 

“AQAP” бүлэглэлийг “Аль Кайди” бүлэглэл 100 хувь санхүүжүүлдэг болохыг тогтоогоод байгаа юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Алж нухдаг хүмүүсийн том ах байж магадгүй шүү наадуул чинь,итгэлгүй гарууд.
2017-06-23
mn:
Америкчуудаа гэж. Шал дэмий Орос, Хойд мэтийн улсуудад хориг тавьж сүржигнэж байхаар жинхэнэ алан хядагчдийн санхүү гүйлгээнд хяналт тавьж банкин дахь хөрөнгийг царцаахад яана. Эсвэл өөрсдөө холбоотон учраас янз бүрээр өмгөөлж хамгаалаад байна уу. Алан хядагчдад цохилт өгөөд явж байсан Сирийн армийн бөмбөгдөгчийг албаар сөнөөсөн гэхээр нэг л но-той байгаа юм даа
2017-06-23
Зочин:
Алж нухдаг хүмүүсийн том ах байж магадгүй шүү наадуул чинь,итгэлгүй гарууд.