Сурталчилгаа өндөрлөж, сонголт хийх үлдлээ
2017-06-25

Сонгогчид бид маргааш Монгол Улсын Ерөнхийлөгчийн 7 дахь удаагийн сонгуулиар 5 дахь Ерөнхийлөгчөө сонгохоор саналаа өгнө. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай гурван нам өрсөлдөж байгаа. МАН-аас  УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-наас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нарыг нэр дэвшүүлэн өрсөлдлөө.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаа 18 хоног. Энэ цөөн хоногт гурван нэр дэвшигч гэрлийн хурдаар 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн сонгогчидтой  уулзалт хийж, мөрийн хөтөлбөрөө  танилцуулан, тэдний саналыг сонслоо.

 

Сонгуулийн сурталчилгааны  хугацаанд “манай сум, хороогоор нэр дэвшигчид ирсэнгүй” гэж тунирхах эрх сонгогч бидэнд  байхгүй.  Гэхдээ нэр дэвшигчдийн сонгуулийн штабаас сум, хороогоор намтар, мөрийн хөтөлбөрийг хэвлэсэн сурталчилгааны материалыг айл өрх бүрт хүргэсэн гэж найдна.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа энэ сарын 24-ний 24.00 цагаар дуусгавар болсон. Энэ хугацаанаас гурван цагийн өмнө нэр дэвшигчид телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож, мэтгэлцсэн. Хугацаа давчуу Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцах боломж сонгогч бидэнд хомс байсан төдийгүй өмнөх сонгуулиудаас хар пиар давамгайлсан сурталчилгаа явагдсаныг нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа.

 

Сонгогчид “Эвтэй Монгол ээлтэй төр”, “Монгол ялна”, “Бидэнд өөр гарц бий” гэсэн нэр дэвшигчдийн уриатай л сонгуулийн сурталчилгааны өдрүүдийг өнгөрүүлсэн гэхэд болно.Учир нь сонгуулийн хуулийн алдаа сурталчилгааны багийнханд нэр дэвшигчийн бодлого, зорилтыг ухуулах бус өрсөлдөгчдийг нь намнах тактикийг барихад хүргэсэн байх талтай.

 

Харин энэ мэтгэлцээнээс сонгогчид дэмжиж байгаа нэр дэвшигчээ баталгаажуулж, зарим тээнэгэлзэж байсан хэсэг нь хэнийг дэмжихээ сонгосон биз.

 

Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаар УИХ Сонгуулийн төв хуулиндаа өөрчлөлт оруулах ажилдаа яаралтай орох шаардлагатай энэ удаагийн сонгуулиуд дараалан мэдрүүлсэн биз. УИХ-ын болон орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгуулийг нэгдсэн төв хуулиар зангидах бус тус тусад нь зохицуулалт хийх шаардлагатайг өнөөдрийн үйлчилж байгаа хууль тод харууллаа.

 

Маргааш сонгогчид бид шинэ төрийн тэргүүнээ сонгоно.  Сонголтгүй сонгууль гэж гэдийлгүй, Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх нь сонгогч бидний хуулиар хүлээсэн иргэний үүрэг.

 

Сонгуулийг зохион байгуулагчид хуулийн дагуу саналын хуудас,  санал тоолох машин, сонгуулийн хэсгийн штабуудыг байгуулан, төрийн хамгаалалад авч, сонгогч таныг саналаа өгөх бэлтгэл ажлыг бүрэн хангаад байгаа.

 

Тиймээс маргааш төр барих эрхээ эдлэн, төрийн сонгуульдаа идэвхтэй оролцоорой сонгогчид оо. 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Byambasurengua helj baisan hyadadin zee huu gej. Tsarai n neg hujaa ulbiisun haragdaj bna lee shuu Enkhbold
2017-06-25
zochin:
Timee ger bul udam sudar taniltsuulah estoi. Yagaad Enkboldoos eejiinhee udam ugsaa garal uusliig taniltsuulna uu gej asuugaagui ve?
2017-06-25
Зочин:
3 chavgantsiin neg n turuuleh l baih.metgeltseen ch gej de humuusiin altan tsagiig ursen ajil bolj.enkhboldiin asuudliig uuruu hiisen yum bish u esvel hen neg n tsenzuurdjee.battulga guai erguutej ugluu.ger bulee taniltsuulahaas tatgalzdeg turiin terguun yu baihav de.huduuniihen medechihvel songolt buurah n todorhoi uchir ger buliin nuuts geed orhiloo.iim huniig songoj bolohgui n.ard tumniig doord uzlee.ganbaatar manan hulgaich gedeg 2 ugiin bayalagtai chavgants bololtoi.zargach hun yum.iimerhuu l metgeltseen bolov.battulga anhnii metgeltseenees zugtaasan n haragdlaa.uldsen asuudliig unshij sonirhuulahad.harin ger buliin asuudliig gargaj taviad dun taviulchihlaa.
2017-06-25
Зочин:
Баттулга гэж хэлсэн нь эсрэгээрээ баагий. Энэ баяны төлөө хөлөө хугалчих шахан гүйлдэх хэдэн борчууд. Их л ядарч дээ бид.
2017-06-25
Зочин:
Сурталчилгаа дуусаагүй л байна. Фэйсбүүкээр дүүрэн хар Пи Ар. Өөрөө авилгал авчихаад оффшор гэж хашгирах, өөрөө хужаа нарыг 20-30 мянгаар нь оруулж ирчихээд хужаад дургүй гэж донгосох. Ичих булчирхай нь яаж хөгжсөн хүмүүс ийм болчихдог юм бол???
2017-06-25