Зөөврийн хайрцгаар санал авч байна
2017-06-25

Гэрэл зургийг MPA.mn

 

Сонгуулийн тухай хуулийн дагуу санал авах өдрийн өмнөх өдөр буюу өнөөдөр санал авах байрууд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч эхэллээ.



Санал хураалт өнөөдөр 09:00 цагт эхэлсэн юм.  Зөөврийн хайрцгаар өндөр настай, гэрийн асаргаанд байдаг иргэдийн саналыг авдаг. Нийт 28,045 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ ирүүлжээ. Нийслэлийн 403 санал хураах хэсэгт саналаа өгсөн сонгогчдын хуруунд бэхэн тэмдэглэгээ хийж байгаа юм.

 

Санал хураалт өнөөдөр 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өөрөө ядарчихаад тэрбумтаны төлөө үхэхээс ч үл буцан зүтгэх хөөрхий хүмүүс. Их л өлсгөлөн хүний зан биз...
2017-06-25